Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ Цэнгэлдэхийн санхүүжилтийг 2020 оны төсөвт суулгаж, барилгын ажлыг ирэх онд эхлүүлэх үүрэг өгсөн"

Т.Саран, iKon.mn
2019 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотын 1.4 сая иргэнээс гадна Үндэсний их баяр наадам үзэх гэж Монголыг зорин ирдэг жуулчдын эрэлтийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 6,000-хан суудал хангаж чаддаггүй. Тийм ч учраас иргэд наадмын тасалбар авах гэж хонон өнжин дугаарладаг бөгөөд энэ жил цахимаар борлуулах оролдлого хийгээд ч амжилт олсонгүй. 

Тиймээс Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар шинэ Цэнгэлдэх хүрээлэн байгуулах асуудлыг хэлэлцээд Ажлын хэсэг байгуулахаар болжээ. Тус ажлын хэсэг эхний ээлжинд тохиромжтой байршлаа сонгож, газрын асуудлаа шийдвэрлээд ТЭЗҮ гаргах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх юм байна. 

"Ямар ч байсан шинэ Цэнгэлдэх хүрээлэнгийн санхүүжилтийг 2020 оны төсөвт суулгаж, барилгын ажлыг ирэх онд эхлүүлэх үүрэг өгсөн" хэмээн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдэгдэв.