2019/09/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурвалжингийн гүүр, Ажилчдын соёлын ордон орчмын нийтийн тээврийн 16 чиглэлд өөрчлөлт орно

ikon.mn
2019 оны 7 сарын 9
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11г, д магистраль ф800 мм-ийн голчтой шугамыг ф1,000 мм-ийн голчтой болгон өргөтгөх барилга угсралтын ажлыг хийх гэж буй.

Үүнтэй холбогдуулан долоодугаар сарын 13-ны өдрийн 05:00 цагаас долоодугаар сарын 16-ны өдрийг дуустал Баянгол дүүргийн дөрөв, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурвалжингийн гүүрний уулзварын урд талын авто замын хөдөлгөөнийг хаахын зэрэгцээ Хан-Уул дүүргийн хоёр, гуравдугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 19 дүгээр хорооллын автобусны буудлын гүүрэн гарцны зүүн талаар дулааны шугам сүлжээний нэвтрэх сувгийг долоодугаар сарын 13-ны өдрийн 00:00 цагаас долоодугаар сарын 16-ныг  дуустал  авто замын хөдөлгөөнийг хааж, сэтэлгээ хийх юм.

Иймд дээрх гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд өөрчлөлт орж байна.

  1. Ч:18А “Гурав, дөрөвдүгээр хороолол – Ард кинотеатр – ТЭЦ3”
  2. Ч18Б “Гурав, дөрөвдүгээр хороолол – ТЭЦ3 – Цэцэг төв”
  3. Ч:24Б “ТЭЦ4 – Гурав, дөрөвдүгээр хороолол – Гандан”
  4. Ч:44 “Нарангийн гол – ТЭЦ3 – Дүнжингарав худалдааны төв”
  5. Ч:45 “Ган хийц – ХМК – Зайсан”
  6. Ч:54 “Яармаг – 10-р хороолол – Гурав, дөрөвдүгээр хороолол – Зурагт – Баянхошуу”
  7. Х:О6 “Өлзийт хороолол – 120 мянгат”, Х:О7 “Туул тосгон – Биокомбинат – 120 мянгат”
  8. Ч:7 “Нисэх – МУБИС – Ард кинотеатр”
  9. Ч:10 “Ганц худаг – Сансар – Баянмонгол хороолол – Мишээл экспо /Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв”
  10. Ч:32 “Улиастай  - Баянмонгол хороолол – ТЭЦ3”
  11. Ч:34 “Шархад – Сансар – Ард кино театр – ТЭЦ3”
  12. Ч:50 “БММЗ – Улаанхуаран”, Ч:53 “Яарман – МУБИС”
  13. Ч:56 “Архивын ерөнхий газар – Буянт Ухаа-2 хороолол – 120 мянгат”
  14. Ч:58 “Гурав, дөрөвдүгээр хороолол – БММЗ”
  15. Ч:61 “Офицеруудын ордон – МУБИС – 120 мянгат – Алтай хотхон – Мишээл экспо”
  16. Ч:69 “Зунжин худалдааны төв – ТЭЦ3”.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.

x