Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Үйл явдал: АМГТГ-аас шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 7 сарын 9
iKon.MN

Төрийн ордонд

 09:00 цагт Дэлхийн Монголчуудын бизнес, хөрөнгө оруулалтын анхдугаар чуулга уулзалт болно.

ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнд 

09:00 цагт хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын бүтээсэн дулаан алдагдалгүй байшинг олон нийтэд танилцуулна. 

 “Blue Sky” зочид буудалд 

09:00 цагт Зүүн Азийн Өрсөлдөөний байгууллагын 15 дахь дээд хэмжээний уулзалт болно. 

Туушин” зочид буудал /Соёмбо танхимд/

09:00 цагт Монгол, Польшийн бизнес форум болно.

 “Корпорэйт конвеншн центр”-ийн “Улаанбаатар” танхимд 

11:00 цагт Монголын өвлийн усанд сэлэлтийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

ЭМЯ-ны "Б" танхимд

09:30 цагт эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн ажилнуудыг төрийн дээд одон, мeдалиар шагнана.

МУИС-ийн Номын сан /502 тоот/

 10:00 цагт “Зүүн Ази-Латин Америкийн сэтгүүлчдийн дугуй ширээний уулзалт” болно.

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд 

10:00 цагт Соёл урлагийн газар, НМХГ, НЦГ, НОБГ-аас "Дээлтэй Монгол" наадам, "Улаанбаатарын үдэш" цэнгүүний талаар мэдээлэл хийнэ.

Ашигт малтмал газрын тосны газар /304 тоотод/

12:00 цагт тус газрын удирдлагууд шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

12.00 цагт  "Үндэсний аюулгүй байдал" судалгааны төвөөс "Үндсэн хуулийн өөрчлөлт Монголын тусгаар тогтнолд халдлаа" сэдвээр мэдээлнэ. Утас: 90092517

ХХААХҮЯ-нд

14.00 цагт Мал бүртгэлжүүлэх систем нэвтрүүлэх, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний мөрдөн мөшгөх тогтолцоог бий болгох төсөл хэрэгжүүлэх бичигт гарын үсэг зурах ёслол  болно.

 Монголын уран зургийн галерейд

14.00 цагт Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

ОБЕГ-т 

15:00 цагт Польш Улсын Засгийн газрын 9 тэрбум төгрөгийн зээлээр гал унтраах 3 төрлийн 15 автомашин хүлээлгэн өгнө. 

"ICC tower"-т зочид буудалд

16.00 цагт МҮХАҮТ, Италийн ахмад экспертүүдийн холбоо (ISES) хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.