Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Германы Deutsche Bank дэлхий даяар 18,000 ажилтнаа халж эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Дэлхий даяар 18,000 ажилтнаа халах шийдвэрээ зарласнаас хойш хэдхэн цагийн дараа Германы Deutsche Bank (DB) Лондон болон Нью Йорк дахь салбарын ажилтнууддаа мэдэгдэл хүргүүлж эхэлжээ.

Германы хамгийн том банк болох DB зөвхөн Британид 8,000 ажилтантайн 7,000 нь Лондон хотод төвлөрдөг. Тус банк дэлхий даяар нийт 91,500 ажилтантай бөгөөд энэ удаагийн цомхотгол нь бараг 20 хувийг хамарч байгаа юм.

2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш өнөөдрийг хүртэл сэргэж чадахгүй байгаагаас тус банк хувьцааны арилжаа эрхэлдэг нэгжээ бүр мөсөн хааж, бизнесийн бусад нэгжүүддээ цомхотгол хийж байгаа нь энэ ажээ.

2007 онд DB-ийн нэгж хувьцааны үнэ 110 евро хүрч дээд хэмжээндээ хүрсэн бол өнөөдөр 7 евро орчим үнэтэй болоод байна.

Цомхотгол хийх шийдвэрээ зарласны дараа хувьцааны үнэ нь 5 хувиар унажээ.

“Бид нэг зэрэг банкны бизнесийн бараг бүх салбарт өрсөлдөхөөр хичээж байна. Өрсөлдөөнд ялж чадаагүй салбаруудад хэт их нөөцөө зарцууллаа. Хөрөнгө оруулалтын салбар маань манай санхүүгийн үр дүнг олон жил хойш нь татсан юм” гэж тус банкны гүйцэтгэх захирал Кристиан Сэвинг мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian