Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Украины шинэ ерөнхийлөгч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг яриа хэлэлцээнд урилаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Украины шинээр сонгогдсон ерөнхийлөгч Володимир Зеленский улсынхаа зүүн хил дээр өрнөж буй мөргөлдөөн, 2014 онд Крымийн хойгийг булаан эзэлсэн асуудлуудаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж хэлэлцэх санал тавьжээ.

Тэрээр уг уулзалтыг Беларусийн нийслэл Минск хотод АНУ, Британи, Франц, Германы төлөөлөлтэй хамт хийх хүсэлтээ илэрхийлсэн байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков засгийн газар нь Зеленскийн саналыг судалж үзэх болсныг мэдэгджээ.

Даваа гарагт Европын Холбооны удирдагчидтай ярилцсаныхаа дараа Зеленский салан тусгаарласан бүс нутгуудын эсрэг тавьсан эдийн засгийн хоригийг цуцлах боломжийн талаар судлахаа амласан юм.

Ингэхдээ тэр дорнод Украины салан тусгаарлагчид өөрсдийн мэдэлд байгаа аж үйлдвэрийн өмч хөрөнгийг буцааж өгвөл хоригийг цуцлах боломжтой гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press