Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тойргийнхоо иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа

ikon.mn
2019 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүрэг хамгийн олон хүн амтай дүүргийн нэг. Тиймээс дүүргийн эрүүл мэндийн төвд дугаар авч, шаардлагатай үед эрүүл мэндийн үйлчилгээ авна гэдэг иргэдийн хувьд бэрхшээлтэй  асуудлын нэг. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн санаачлагаар “Эрүүл иргэн- Эрүүл орчин- Эрүүл хөдөлгөөн” урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог долоодугаар сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

Иргэдийн дунд зонхилон тохиолддог  зүрх судас, дотор, шүд, ЭХО зэрэг 10 төрлийн өвчнийг мэргэжлийн эмч нар оношилж зөвлөгөө өгөв. 
Үзлэгт хамрагдсан иргэдийн дунд зүрх судас, ходоод, даралт ихсэх зэрэг өвчнөөр өвчилсөн тохиолдол зонхилж байна. Тиймээс өвчин нь хүндэрсэн зарим нэг иргэдийг дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай эмээр  хангаж эрүүл амьдрах зөвлөгөө мэдээллийг өгсөн юм. 

 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Өнөөдөр бид эрүүл байхын тулд эрүүл орчин амьдарч ямар нэг зүйлээс урьчилан сэргийлэх нь хамгийн чухал. Ийм учраас хөтөлбөрийн хүрээнд 150 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож үзлэг хийж байна. Баянзүрх дүүрэг сүүлийн 20 жил эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдээгүй байсныг нэг тэрбум таван зуун сая төгрөгний хөрөнгө орууллатыг улсын төсвөөс санаачилан тусгуулж 4d, 5d эхо аппарат, шүдний аппарат зэрэг тоног төхөөрөмжтэй болсон. Эдгээр тоног төхөөрөмжүүд ашиглалтад орсноор иргэд 45 хоног хүлээдэг байсан бол гурав хоногт үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн ” гэлээ. 

 

Мөн БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн албанаас болзошгүй эрсдэлээс урьдчилан  сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж , иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч ажиллаа.

Үзлэг оношилгоонд гурван хорооны 1,000 гаруй иргэн хамрагдсан юм.