Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Шарав: 50 жил зүтгэсний үр шим надад ирлээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж, зарим хүнийг Төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Баяр наадмын өмнө урлагийн салбараас хоёр эрхэмд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож байна.

Тэдний нэг нь Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав гуай юм. Тэрбээр шагналаа гардаж аваад сэтгэгдлээ хуваалцлаа.

Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөрийн баатар Б.Шарав: Хөгжмийн урлагт хоёргүй сэтгэлээр 50 жил зүтгэсний үр шим надад ирлээ гэж бодож байна. Энэ бол зөвхөн миний гавьяа биш, надтай хамтран зүтгэж байсан уран бүтээлчдийн минь гавьяа.

Мөн Монголын ард түмний хийж бүтээсэн их урлаг, түүнийг түшиж, гол үзэл баримтлалаа болгож явсны минь ач буян. Миний уран бүтээлийг үргэлж үнэлдэг ард түмэн, үргэлж дэмждэг төр засгийн байгууллагынхандаа талархаж байгаагаа илэрхийлье.

Монголын урлагийг, хөгжмийн уран бүтээлийг улам өндөрт хөгжүүлж авч яваарай гэж хэлье.

 
Гэрэл зургийг mpa.mn