2019/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
10°
17:00
S30
23°
18:00
S30
20°
19:00
S29
16°
20:00
S29
13°
21:00
S29
12°
22:00
S29
10°
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

БУРИАД СУР: Ч.Гандаваа Улсын мэргэний болзол хангалаа

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 8
iKon.MN

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Үндэсний эрх чөлөөний 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баярын буриад сурын харваа өчигдөр болж, 205 харваач цэц мэргэнээ сорьж өрсөлдлөө.

Буриад сурын харвааны дүнг танилцуулж байна.

Эрэгтэйчүүд:

  1. Баян-Өлгий аймгийн уугуул, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний "Алдар спорт" хороо, Жем Интернэйшнл ХХК-ийн харваач, Буриад сурын Улсын мэргэн Н.Алтанхуяг 61/7 оноогоор түрүүлж, Улсын хошой мэргэний болзол хангалаа.
  2. Хоёрдугаар байрт: Баян-Өлгий аймгийн Бугат сумын уугуул, "Цамбагарав өгөөж" ХХК-ийн харваач, Буриад сурын спортын мастер З.Нямсүрэн /61/5 оноо/
  3. Гуравдугаар байрт: Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний "Алдар спорт" хороо, Жем Интернэйшнл ХХК, Монголын мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн харваач Х.Хүрэлтуяа /60/7 оноо/
  4. Дөрөвдүгээр байрт: Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Улаанбаатарх хот, Сүхбаатар дүүрэг, Алтан дуулга баг, "Тус дор" ХХК-ийн харваач, Буриад сурын спортын мастер Б.Пүрэвсүрэн /59/9 оноо/
  5. Тавдугаар байрт: Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, Орхон аймаг. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Хангарьд спорт хорооны харваач, Буриад сурын Улсын мэргэн Н.Өлзийхутаг /58/1 оноо/ нар оржээ.

Эмэгтэйчүүд:

  1. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын Эрүүл мэндийн төвийн тамирчин Монгол харвааны Мондэ багийн харваач, Буриад сурын спортын мастер Ч.Гандаваа 59/9 оноогоор түрүүлж, Улсын мэргэний болзол хангасан байна.
  2. Хоёрдугаар байрт: Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Петровис компанийн харваач, спортын мастер Д.Эрдэнэтуяа /57/7 оноо/
  3. Гуравдугаар байрт:  Дорнод аймгийн Дашбалбар сум, Буриад сурын Улсын мэргэн Э.Оюунжаргал /57/3 оноо/
  4. Дөрөвдүгээр байрт: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Нийслэлийн 52 дугаар сургуулийн тамирчин, Монгол харвааны Мондэ багийн харваач, спортын мастер Б.Пунсалдулам /54/5 оноо/
  5. Тавдугаар байрт: Улаанбаатар хотын уугуул, Тагнуулын ерөнхий газрын Эрч спорт хороо, Петровис компани, Очирваань клубийн харваач Ю.Мөнхчимэг /53/6 оноо/ нар шалгарчээ.

Буриад сурыг 60-45 метрт харвадаг. Нэг хүн хоёр сумтай  бөгөөд найман сум тавьдаг аж. Буриад харвааны нум нь зөөлөн, сум нь хөнгөн байдаг байна.

x