Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Магнай Трейд, Сиркл К компаниуд стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 7 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Шатахуун түгээгүүрийн газраас зөвхөн шатахуунаа цэнэглэхээр үйлчлүүлдэг цаг ард хоцорч олон улсын жишгээр машинаа шатахуунаар дүүргэнгээ кофе, халуун хоолоор үйлчлүүлж, хэрэгтэй бусад зүйлсээ аваад гарах боломжтой инээмсэглэлээр дүүрэн конвенинс дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой болох нь ээ.

Улаанбаатарчууд бидний амьдрал завгүй болохын хирээр хэрэглэгчиддээ ойртсон, тав тухтай, цэвэрхэн, стандарт өндөр үйлчилгээг илүү их хүсэх болсон билээ.  

Судалгаанаас үзвэл Монгол улсын хэмжээнд нийт 980 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа юм. Улаанбаатар хотод Магнай Трейд хамгийн олон буюу 50 ШТС-ын салбартай юм. Энэ нь Улаанбаатар хотын зах зээлийн 22 орчим хувь юм.

Улаанбаатар хотод хамгийн их ШТС төвлөрсөн бүс нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд байдаг бол Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд хамгийн бага тоотой байдаг байна. 

Тэгвэл дэлхийн стандартад нийцсэн хүнсний болон ахуйн чанартай бүтээгдэхүүнүүдийн мэргэжлийн үйлчилгээг санал болгодог олон улсын конвенинс сүлжээ дэлгүүр “Circle K”, Улаанбаатар хотод олон салбартай, салбартаа тэргүүлэгч, түгээгч “Магнай Трейд” компаниуд стратегийн түншлэл байгуулж, Улаанбаатарчуудын амьдралыг хөнгөвчлөх алхам хийлээ. 

Магнай трэйд компани чанартай бензин, шатахуунаар Монголчууддаа үйлчилгээгээ үзүүлээд хэдийн 25 жил болжээ. 

Хүмүүний амьдралын хамгийн чухал зүйл болох цаг хугацааг хэмнэх, зам зуураа үйлчлүүлэх боломжыг конвенинс дэлгүүрүүд олгодог билээ. 

Энэхүү стратегийн түншлэлийн санамж бичигт “Сircle K Mongolia”-гийн мастер франчайз эзэмшигч “Сиркл Чэйн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам болон нефть импортлогч “Магнай Трейд” ХХК-ийн ерөнхийзахирал Г.Магнайнар гарын үсэг зурав.

Уг түншлэлийн хүрээнд, ирэх гурванжилийн хугацаанд “Магнай Трейд” компанийн Улаанбаатар хот дахь шатахуун түгээлтийн 30 станцаар “Circle K” сүлжээ дэлгүүрийн салбарууд нээгдэж, 24 цагийн үйлчилгээ явуулах юм. 

Дэлхийн 31 оронд 14 мянган салбартай, шатахуун түгээх станц, конвенинс дэлгүүр хосолсон загвараараа АНУ болон Канадад тэргүүлэгч Сиркл К компани өөрсдийн мэдлэг туршлагыг Монголын хөрсөнд буулгаж, амьдралыг хөнгөвчлөх үйлчилгээгээ ойртуулж байгаа нь энэ юм. Сиркл К ийн дэлхий даяархи нийт дэлгүүрүүдийнх нь 60% нь ШТС дээр суурилсан байдаг. 

“Circle K” сүлжээ дэлгүүрийн салбар бүрээс халуун кофе, нэрийн хот дог, ундаа болон бусад хэрэгцээт ахуйн болон хүнсний бүтээгдэхүүнээ нэг доороос тав тухтай орчинд үйлчлүүлэн авах боломжтой. Түүгээр ч зогсохгүй өндөр хурдны интернет бүхий тав тухтай суух болон үйлчлүүлэх орчин, боловсон ариун цэврийн өрөө, аюулгүй байдлыг хангах камержуулалт, чанартай бүтээгдэхүүнүүднэгэн дормашинтай хүн бүрийнзам зуур нээгдэхээр боллоо. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.