Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Уралдаанч хүүхдийн аюулгүй байдал болон даатгалын асуудлаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 7 сарын 8
iKon.MN

Блю Скай зочид буудлын 3-р давхарт

09:00 цагт Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр хийсэн “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2018”-ын үр дүнг танилцуулна. 

Дотоод хэргийн их сургууль дээр

09:00 цагаас ”ДХИС-ийн түүхэн замнал, хөгжлийн чиг хандлага” хурал болох бөгөөд хурлаар Монгол Улсын дээд боловсрол, эрх зүйн боловсролын тогтолцоо, үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын хүний нөөцийг бэлтгэх, эрдэм шинжилгээ судалгаа, инновацийг хөгжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид сонирхолтой илтгэл хэлэлцүүлнэ. 

Дүнжингарав дахь Нэг цэгийн үйлчилгээний төвд

10:30 цагаас улсын бүртгэлийн үйлчилгээний хураамжийг КИОСК машинаар төлж эхлэх арга хэмжээний нээлт болно.

Богд хааны ордон музейд

10:30 цагаас Богд Жавзандамба хутагтын өлзий гийсний 150 жилийн ойд зориулсан "Түүхэн үнэт зүйлсийг өвлүүлсэн алдартнууд" дугуй ширээний ярилцлага болно.

Нийслэлийн цагдаагийн газрын хурлын танхимд

11:30 цагт /НЦГ-ын 3-н давхарт/

ЦЕГ, ЗГ-ын ХМА-наас Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалт, Торгоны зам авто ралли тай холбоотой хаагдах замуудын талаар болон сэтгүүлчдэд баяр наадмаар ажиллах мандатын талаар мэдээлэл өгнө.

12:45 цагаас Цамын болон язгуур урлаг, симфони найрал хөгжмийн тоглолт тус тус болно.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 109 тоот

11:00 цагт Монголын морин спорт уяачдын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Даатгалын компаниудын төлөөлөл Уралдаанч хүүхдийн аюулгүй байдал болон даатгалын асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Үндэсний мэдээллийн тѳвд 

10:30 цагаас “Монгол Улс дахь ураны эрх зүйн байдал, Улаанбадрах сумын иргэдийн эрх ноцтой зөрчигдөж буй асуудлаар Монгол Улсын ҮАБЗ-д шаардлага хүргүүлэх” сэдвээр “Их Бага Баяншарга” ТББ-ын тэргүүн Л.Бор мэдээлэл хийнэ.

11:00 цагаас Монгол, Солонгосын дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг угтан 11-ний үдэш Сүхбаатарын талбайд болох шоу тоглолтын үеэр зохион байгуулах гэрэлт дроны үзүүлбэр, 13-нд Сөүлийн гудамжинд болох хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан тоглолтын талаар хэвлэлийн бага хурал болно.

11:30 цагаас Баян-Өлгий аймаг тойрсон зарим ноцтой асуудлаар “Улсаа аврах үндэсний хөдөлгөөн” ба “Тэргүүн уулын төлөө” ТББ-аас мэдээлэл хийнэ. 

Хууль зүйн яамны гадаа

10:30 цагаас Ц.Нямдорж сайдыг огцрохыг шаардсан иргэдийн "Мэнгэтэй жагсаал"-тай. 

10:30 цагаас 13:00 цаг хүртэл Эрүүл мэндийн яамны гадаа иргэд жагсч Д.Сарангэрэл сайдад шаардлага хүргүүлнэ.

Эрүүл мэндийн яамны "А" танхимд 

11:00 цагт Баяр наадмын үeэр Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд ямар зохион байгуулалттай ажиллах талаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт нийслэлийн ЗДТГ болон "Toyota Sales Mongolia" компаниас хэвлэлийн хурал хийнэ.

Тоёота компаниас НЗДТГ-т хурдан морь унаач хүүхдийн 150 ширхэг хамгаалах хувцас, хэрэгсэл гардуулж өгнө. 

Мөн морь дагах хэвлэлийнхэнд 3 ш ЛАНД 200 авто машин гаргаж өгөх болон Наадмын түрүү бөхөд 40 кг-ийн мөнгөн цом гардуулан өгөх болсон талаар мэдээлэх юм байна.

“Монгол Ньюс” мэдээллийн төвд

12:00 цагт Соёлын Наадмыг 2019 оны долоодугаар сарын 11, 12-нд Хүй Долоон Худагийн “Монгол Наадам” цогцолборт 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт Эдийн засгийн ойрын төлөв байдлыг танддаг хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгааны 2019 оны II улирлын үр дүнг МУИС-ийн Монгол, Японы хүний нөөцийн хөгжлийн төв болон "Эн-Ар-Си-Си" судалгаа, зөвлөгөөний компани хамтран танилцуулна. 

Novotel зочид буудлын хурлын танхимд

12:00 цагаас "Уран бүтээлчид улсын хилээр" төслийн хэвлэлийн бага хурал болно.

РЦНК-ийн байранд

16:00 цагаас Евразийн ард түмнүүдийн Ассамблейн гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдах Дэлхийн монголчуудын хөрөнгө оруулалт, бизнесийн олон улсын анхны чуулганы ажиллагаанд оролцох талаар хэвлэлийн хурал хийнэ. 

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.