Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Game of Thrones” цувралын бүх үйл явдлыг уран хатгамлаар дүрсэлж дуусгажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Умард Ирландын нийслэл Бэлфаст хотын Улстер музейн сайн дурынхны 30 хүнтэй баг HBO сувгийн алдарт “Game of Thrones” цувралын бүх үйл явдлыг 90 метр урт хатгамалд багтаан дүрсэлж дуусгажээ.

2011 онд анхны бүлэг нь цацагдаж байсан уг цувралын зургийг анх Умард Ирландын хөдөө нутагт авч, Бэлфаст дахь студид боловсруулж байсан юм.

Уг бүтээлийг урлахдаа 11 дүгээр зуунд Англичууд Нормандыг булаан эзэлсэн дайныг харуулсан Bayeux Tapestry хэмээх алдарт хатгамлын хэлбэрийг дуурайлгасан байна.

Сайн дурын баг сүүлийн хоёр жилийн турш тасралтгүй ажиллажээ.

 

Цувралын нэгээс долдугаар бүлгийг хатгаж дуусаад байсан уран бүтээлчид сүүлчийн наймдугаар бүлгийг урлахын тулд дэлгэцэнд гарахаас нь өмнө зохиолыг нь авсан юм байна. Ингэхдээ тэд жүжигчдийн нэгэн адил нууц задлахгүй байх гэрээг HBO сувагтай байгуулж байжээ.

 

“Game of Thrones” цувралын сүүлчийн наймдугаар бүлэг өнгөрсөн тавдугаар сард нийтэд цацагдаж дууссан юм.

Хатгамлыг одоо Улстер музейд байрлуулж, үзэгчдэд хүргэх гэж байгаа ажээ.

Аллага, хүчирхийлэл их дүрслэгддэг учраас хатгамлыг 18-аас дээш насныханд үзүүлэхээр болсон байна.

 

Эх сурвалж: The Guardian