Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Эдинбургийн их сургууль 150 жилийн дараа эмэгтэй төгсөгчдөд дипломыг нь гардуулав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Британийн Эдинбургийн их сургуульд 150 жилийн өмнө анагаах ухааны чиглэлээр суралцаж байсан долоон эмэгтэйд дипломыг нь нөхөн олгох ажиллагаа өчигдөр зохион байгуулагджээ.

1869 онд Эдинбургийн Долоо гэсж нэрлэгдсэн бүсгүйчүүд анх эмч болохоор суралцаж эхэлсэн юм. Гэвч эрэгтэй оюутнуудын дарамт шахалтаас болоод тэд төгсөж чадалгүй сургуулиа орхиж байжээ.

Тухайн үед долоон эмэгтэйг өмгөөлсөн хөдөлгөөн нийгэмд өрнөж, тэдний дотор нэрт эрдэмтэн Чарьлз Дарвин хүртэл багтаж байв.

1877 онд л Британид эмэгтэйчүүд их сургуульд сурах эрхтэйг хуулиар баталгаажуулсан юм.

Долоон эмэгтэй нь Мэри Андерсон, Эмили Бовэлл, Матилда Чаплин, Хэлэн Эванс, Софиа Жэкс-Блэйк, Эдит Пэчи, Изабел Торн нар байжээ.

Эдгээр эмэгтэйчүүдэд нөхөн олгосон хүндэт бакалаврын дипломыг өчигдөр Эдинбургийн анагаах ухааны сургуулиас сонгогдсон долоон эмэгтэй оюутан өмнөөс нь төлөөлж авсан байна.

Эдинбургийн Долоогийн түүхээс суралцаж, өнөөдөр хүртэл яригдсаар байгаа боловсролын тэгш хүртээмжийн төлөө ажиллахаа тус их сургуулийн захирал, профессор Питер Матьесон ёслолын арга хэмжээний үеэр мэдэгджээ.

 

Эх сурвалж: The Guardian