Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Назарбаевын төрсөн өдөр Казахстан даяар тэмцэгчдийг баривчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу долдугаар сарын 6-ны өдөр нь Казахстаны экс ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын төрсөн өдөр байв.

Энэ өдөр тус улсын томоохон хотуудад одоогийн ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын эсэргүүцсэн арга хэмжээнүүд зохион байгуулагджээ.

Нийслэл Нур-Султанд жагссан иргэдтэй энгийн болон дүрэмт хувцастай цагдаа нар тулгарч, баривчлах ажиллагаа явагдсан байна.

Бямба гарагийн орой гэхэд хамгийн багадаа 70 орчим хүнийг нийслэл Нур-Султанд баривчилжээ. Казахстаны санхүүгийн төв Алматыд мөн ийм тооны иргэдийг баривчилсан байна.

Шымкент, Караганда, Орал зэрэг бусад хотуудад бас баривчлах ажиллагаа явагджээ.

Назарбаевын төрсөн өдөр болсон жагсаалыг Казахстаны Ардчилсан Сонголт намаас зохион байгуулсан байна. Уг намыг 2009 оноос хойш гадаадад байгаа банкир Мухтар Аблязов үүсгэн байгуулсан юм.

Өнгөрсөн онд Казахстаны шүүхээс уг намыг экстремист байгууллага хэмээн нэрлэж, үйл ажиллагааг нь хориглосон байдаг.

Гуравдугаар сард Нурсултан Назарбаев ерөнхийлөгчийн суудлаасаа бууснаас хойш Казахстан даяар эрх баригчдын эсрэг тэмцэл ойр давтамжтай гардаг болоод байна.

Токаев зургаадугаар сарын 9-нд болсон бэлгэдлийн сонгуулиар ялалт байгуулж, албан ёсоор Назарбаевын залгамжлагч болж байв.

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty