Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Тоёота нарнаас энерги авдаг дээвэртэй Приусыг туршиж байна

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Тоёота компани өөрийн Приус загварын гибрид автомашиндаа нарнаас эрчим хүч үүсгэгч дээвэр туршиж эхэлжээ.

Энэхүү дээврээс үүссэн эрчим хүч нь Приусыг нэмэлт 44.5 километр хүртэл зам туулах чадвартай болгох гэнэ.

Шарп компанийн үйлдвэрлэсэн нарны үүсгүүрийн дээвэр нь дөнгөж 0.03 мм зузаантай боловч 860 ваттын эрчим хүч гаргах чадалтай ажээ.

Өөрөөр хэлбэл машиныг жолоодож явах үед дээврээсээ байнга цэнэглэгдэж байна гэсэн үг.

 

Энэ сарын сүүлээр уг шинэ технологийг нийтийн зам талбайд туршихаар болжээ. Гэхдээ хэрэглээнд хэзээ нэвтрэх тухай мэдээлэл ил болоогүй байна.

Тоёота компани одоогоор бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлээгүй байгаа. Приус нь тус компанийн хамгийн амжилттай гибрид хөдөлргүүртэй бүтээгдэхүүн юм. Үүнээс гадна Тоёота устөрөгчийн хөдөлгүүртэй Mirai загварын автомашиныг зах зээлд гаргаад байгаа билээ.

 

Эх сурвалж: The Verge