Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Агаарын хэт халалтын улмаас удахгүй Энэтхэгийн зарим хэсэг хүн амьдрах аргагүй болно

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Энэ зун Энэтхэгийн зарим хэсгийг агаарын халуун урсгал дайрснаас одоогоор 100 гаруй хүн амиа алдаад байна.

Зургаадугаар сард тус улсын зарим мужуудад агаарын температур Цельсийн 50 хэмийг давсан юм. Массачусетсын Технологийн их сургуулийн (MIT) судлаачдын гаргасан дүгнэлтээр уур амьсгалын өөрчлөлт одоогийн эрчээр үргэлжилбэл энэ зууны сүүл гэхэд Энэтхэгийн зарим нутагт хэт халууны улмаас хүн амьдрах боломжгүй болох гэнэ.

Тодруулбал 2100 онд Энэтхэгийн тэрбум гаруй хүн амын 70 хувь нь агаарын хэт халалт, хэт чийгшилтийн дор амьдрах юм байна.

Зарим хэсэгт хүний тэвчээрийн дээд хязгаарыг давж хална гэж судлаачид тооцоолжээ.

Нийслэл Шинэ Дели хот оршдог Дели мужид өнгөрсөн сард Цельсийн 48 хэм хүрч халсан нь зургаадугаар сарын түүхэн дээд үзүүлэлт байв.

Энэтхэгийн зүүн хэсгийн Бихар мужид хэт халуунаас сэргийлж сургууль, цэцэрлэгүүдийг хаасан юм.

Зөвхөн Энэтхэг биш, хөрш зэргэлдээ Пакистан, Бангладешт агаарын хэт халалт нэмэгдсэнээр нийт 1.5 тэрбум хүний амьдрал ахуйд шууд нөлөөлнө гэж MIT-ийн судлаачид тооцоолжээ.

 

Эх сурвалж: CNN