Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Шинэ нисэх буудлын анхны нислэгийг үйлдсэн агаарын хөлөг болон нисэх багийнхан

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежментийн нээлтийн ёслолын арга хэмжээ өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндийд боллоо.

Энэ үеэр "МИАТ" ТӨХК-ийн ОМ081 аяллын нислэгийг В737-800 агаарын хөлгөөр гүйцэтгэсэн юм.

"МИАТ" ТӨХК-ийн В737-800 агаарын хөлгийн дарга Б.Амарсанаа "Нислэг үргэлжлэх хугацаанд нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг бүрэн хангаж Хөшигийн хөндий дэх “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд амжилттай хүрэлцэн ирлээ" хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд рапорт өгсөн юм.

Шинэ нисэх буудлын анхны нислэгийг үйлдсэн "Боинг 737-800" агаарын хөлөг нь АНУ-д 2000 онд үйлдвэрлэгдсэн. Монгол Улсад 2008 оны тавдугаар сараас ашиглаж эхэлсэн бөгөөд нэр нь “Өгөөдэй Хаан”. Нийт 174 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, хөдөлгүүрийн давших хүч нь 24,000 pound (per engine) үзүүлэлттэй юм байна.

Гэрэл зургийг mpa.mn

Олон улсын шинэ нисэх буудлын менежментийн нээлтийн ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Хотын захирагч С.Амарсайхан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такаока Масато, Японы Зам тээврийн дэд сайд Шинохара Ясүхиро, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга, Япон Монголын хамтарсан “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн төлөөлөл нарын албаны хүмүүс оролцлоо.

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг