2019/07/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,661.76₮
B30
УЛААНБААТАР
21°
|
17°
B30
УЛААНБААТАР
20°
|
15°
B30
УЛААНБААТАР
22°
|
15°
00:00
S29
20°
01:00
S29
19°
02:00
S29
17°
03:00
S29
16°
04:00
S26
15°
05:00
S26
15°
06:00
S26
16°
07:00
S26
17°
08:00
S26
17°
09:00
S26
18°
10:00
S26
19°
11:00
S26
19°

Дэлгүүрийн хөргөгчнөөс зайрмаг авч долоогоод буцааж хийсэн этгээдийг Техасын цагдаа хайж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 5
iKon.MN

АНУ-ын Техас мужийн Лафкин хотын Walmart их дэлгүүрт нэгэн эмэгтэй хөргөгчнөөс савтай зайрмаг авч долоогоод буцааж хийсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан байна.

Тэрээр энэ үйлдлээ дүрс бичлэгт буулгаж, сошиал сүлжээнд тараасан нь олон сая хүнд хүрч, дуулиан дэгдээсэн юм.

Лафкин хотын цагдаа энэ эмэгтэйг эрэн сурвалжилж эхэлжээ. Эмэгтэй баригдвал хүнсний бүтээгдэхүүнийг санаатай хордуулсан хэрэгт буруутгагдаж, 2-20 жилийн хорих ял сонсож, $10,000 хүртэл мөнгөөр торгуулах шийтгэл хүлээх юм байна.

Зайрмагийг үйлдвэрлэсэн Blue Bell компани хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс Лафкины Walmart-аас бүх бүтээгдэхүүнээ татаж устгасан тухайгаа мэдээлжээ.

Walmart дэлгүүрийн захиргаа мөн арга хэмжээ авч, зайрмагтай хөргөгчнүүдийн дэргэд харуул зогсоож, хүнсний аюулгүй байдлыг хамгаалж байгаагаа мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: CNN

 

x