Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сузуки Жимни “ЭРЭЛТИЙН ТЭСРЭЛТ”-ийг бий болгож байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 7 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг
00:00 00:00
Сузуки Жимни “ЭРЭЛТИЙН ТЭСРЭЛТ”-ийг бий болгож байна
Sara, ikon.mn - text to speech

7 сарын 2-4-ны хооронд 3 хоногийн хугацаанд гаалийн баталгаат агуулахаас 65 ширхэг Сузуки Жимни эзэндээ очиж борлогдсон байна. Түүнчлэн цаашид ирэх Сузуки Жимниг худалдан авах захиалагчдийн тоо хурдацтай нэмэгдэж байна.

Сузуки Жимнигийн “Эрэлтийн Тэсрэлт” нь зөвхөн Монгол улсын зах зээлд биш, бусад орнуудын, ялангуяа Япон, Америк, Франц зэрэг хөгжилтэй орнуудын зах зээлд “Эрэлтийн Тэсрэлт”-ийг бий болгоод байна. Жимни 1970 онд зохион бүтээгдсэнээсээ хойш 200 гаруй орны зах зээлд борлогдож байна.

 

Сузуки Жимнигийн шинэ загвар ийнхүү эрэлт ихтэй байгаа нь загварлаг байдлаас гадна, 21-р зууны нэгэн чухал хандлага болох минималист буюу хэрэглэгчдийн хэрэглээ ухаалаг хэрэглээнд шилжиж байгайтай шууд холбоотой юм.

“Бат бөхийн оргил, Бодит хэмнэлтийн гайхамшиг” гэдгээрээ алдартай Сузуки жимни автомашины 4 дэх удаагийн шинэчлэлд дэвшилтэд технологиудыг сайтар нэвтрүүлснээс гадна, туулах чадвар сайжирч, илүү их тохилог болон аюулгүй болсноор дэлхий дахинд ухаалаг хэрэглэгчдийн анхаарлын төвд аль хэдийн оржээ. Сузуки жимни нь 6688 метрийн өндөрт гарч, дэлхийн дээд амжилтыг тогтоон Геннисийн номонд бүртгэгдсэн байдаг.

 

Сузуки Жимнигийн шинэ загвар 2018 онд худалдаанд гарснаасаа хойш олон улсын автомашины үзэсгэлэн худалдаанаас Байгаль орчинд ээлтэй автомашин, Шилдэг дизайн бүхий автомашин зэрэг шагналыг авсанаас гадна, 2019 онд АНУ-д болсон автомашины үзэсгэлэнгээс “Хот хөдөөгийн хосолмол хэрэгцээг бүрэн хангаж чадах автомашин Best Urban car 2019" шагналыг авсан байна.

Сузуки Жимниг Монголын ахимаг, идэр дунд, залуучууд гээд бүх насныхан ойролцоо тоогоор худалдан авсан байгаа нь тэднийг шинэ сайныг хүлээн авах, дасах чадвар сайтай, энэ зууны чухал хандлага болох хэрэггүй зүйлд зардал гаргахгүй, орлогоо зөв үр дүнтэй зүйлд зарцуулах, хуримтлалтай байхыг илүүд үзэх, аль болох цомхон, стресс багатай амьдрах агуулга бүхий минималист буюу ухаалаг хэрэглээнд өндөр мэдрэмжтэй байгааг харуулж байна. 

 

Монголчуудын амьдралын хэв маягт Сузуки Жимнигийн Хот хөдөөгийн хосолмол хэрэгцээг бүрэн хангах чадвар нь илүү их нийцтэй байх нь мэдээж юм.

Түүнчлэн Жимнигийн нь 4 дугуйн хөтлөгчтэй, туулах чадвар сайтайгаас гадна цас, шавартай болон бартаат замд торохгүй, хотын түгжрэл болон машины зогсоолын дутагдалд бага зай эзэлдэг зэрэг олон давуу талыг манай гярхай хэрэглэгчид аль хэдийн мэдэх болсон байна. 

Нөгөө талаас Сузуки Жимни нь харьцангуй үнэ хямдтай, том оврын жийп машинаас ашиглалт үйлчилгээний зардал 4-5 дахин, бензиний зарцуулалт 3-5 дахин бага байдаг. Мөн бат бөх тул зааврын дагуу үйлчилгээг нь хийлгээд унахад 10 байтугай жил эдлэх боломжтой билээ.

 

Сузуки Жимни нь ухаалаг хэрэглэгч таны болон танай гэр бүлийн зардлыг хэмнэж, хуримтлалыг нэмэгдүүлнэ гэдэгт найдаж байна. 

 
 
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.