Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн сонгуулиас 3 хоногийн өмнө Төрийн Банкнаас 20 тэрбум төгрөгийн зээл авсан БНХАУ-ын иргэн Сун Гуанченийг саатуулжээ

Б.Ану
2019 оны 7 сарын 5
iKon.MN
00:00 00:00
Ерөнхийлөгчийн сонгуулиас 3 хоногийн өмнө Төрийн Банкнаас 20 тэрбум төгрөгийн зээл авсан БНХАУ-ын иргэн Сун Гуанченийг саатуулжээ
Sara, ikon.mn - text to speech
Зураг зураг

Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураахаас гурав хоногийн өмнө буюу 2017 оны зургаадугаар сарын 23-ны өдөр "Шинжиан шинфа" ХХК-д 20 тэрбум төгрөгийг Төрийн банкнаас нэг өдрийн дотор хууль зөрчин олгосон эсэх асуудал гарсан талаар бид мэдээлж байсан билээ.

Тус 20 тэрбум төгрөгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан байж болзошгүй гэх хэргийг Тагнуулын Ерөнхий Газраас шалгаж байгаа аж.

Энэхүү хэрэгт Хятадын хөрөнгө оруулалттай "Шинжиан Шинфа" ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Сун Гуанченийг өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорьсон тухай эх сурвалжууд мэдээллээ.