Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Болормаа: Сүхбаатар дүүрэг өмнөх онд хийсэн ажлаа бататгахын тулд энэ жил зургаан аяныг зохион байгууллаа

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан Сүхбаатар дүүрэг нутаг дэвсгэрийн хэмжээнд зургаан аяныг зохион байгуулан ажиллаж байна.

Ийнхүү зарласан зургаан аяныг дүгнэж, эхний хагас жилд хамгийн сайн үнэлэгдсэн хэлтэс, албад, аж ахуйн нэгжийг өнөөдөр шагнаж урамшууллаа.  

Аяны тухайд:

  1. “Иргэн төвтэй Сүхбаатар дүүрэг” аян
  2. “Архигүй зөв амьдарцгаая” аян
  3. “Оновчтой төлөвлөлт” аян
  4. “Авлигагүй, сахилга баттай дүүрэг” аян
  5. “Цэвэр цэмцгэр Сүхбаатар дүүрэг” аян
  6. “Төсвийн зардлыг хэмнэе” аян

Энэхүү аянуудыг зохион байгуулснаар хууль тогтоомжийг сурталчлах, шийдвэр гаргах ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, төрийн үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэхэд оршиж байгаа аж. 

Дээрх аянуудын хүрээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, алба, 1-20 хорооны Засаг даргын ажлын албанаас өдөрлөг уулзалт, сургалт зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа, үзлэг шинжилгээ, тэмцээн уралдаан зэрэг олон арга хэмжээг зэргийг ч мөн зохион байгуулсан байна.

Өнөөдөр нийтдээ 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хийсэн ажлаа дүгнүүлж, шагнал авлаа
 

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Сүхбаатар дүүрэг 2018 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа үнэлүүлсэн. Үүнээс харвал бусад дүүргээ манлайлан ажиллаж чадсан нь харагдсан. Харин 2019 онд өмнөх онд хийсэн ажлаа бататгахын тулд зургаан аяныг зохион байгуулан ажиллаж байгаа. Аян зохион байгуулснаар төр, иргэд, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх юм. Мөн олон ажлуудыг хийж, өнөөдөр дүнгээ гаргаж үр дүнг нь харсандаа баяртай байна.

Давхардсан тоогоор 100 мянга гаруй иргэн, 7,800 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон нь цар хүрээг илтгэж буй хэлбэр. Бид жилийн эцэст аянаа дахин дүгнэх үед илүү их үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Өнөөдөр нийтдээ 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хийсэн ажлаа дүгнүүлж, шагнагдсан юм.

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо "Зөгийн үүр" СӨХ Б.Ганзориг "Энэ оныг иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласнаар дүүргийн хэмжээнд зургаан аян зохион байгуулж, өнөөдөр дүнгээ гаргасан байна. Манай байгууллага “Зөв оновчтой төлөвлөлт” төрөлд шагнал авлаа. Нийт шагнал авсан бүх байгууллагууддаа баяр хүргэе. Хороогоо иргэдээ гэсэн хамт олондоо баярлалаа. Монголын ард түмэн минь сайхан наадаарай” гэлээ.

Аянуудын хүрээнд гарсан үр дүнгээс онцлон дурдвал:

  • Хоггүй Сүхбаатар аяны хүрээнд дөрвөн удаагийн бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулж, давхардсан тоогоор 7,871 аж ахуйн нэгж байгууллага, 26,129 иргэн оролцон 1,120 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэсэн байна.
  • Цэцгээр гоёсон Сүхбаатар дүүрэг аяны хүрээнд дүүргийн 117 аж ахуйн нэгж байгууллага, иргэн 11,885 ширхэг мод, 3,150 метр квадрат зүлэг, 621 метр квадрат цэцгийн мандал шинээр тарьжээ.
  • Архины хамаарал бүхий иргэдийг хорт зуршлаас татгалзуулж, нийгэмшүүлэх чиглэлээр дүүргийн Эрүүл мэндийн төвд “Сэтгэл засал эмчилгээ, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх” ганцаарчилсан зөвлөгөө өгөх өрөөг Санжат ХХК-ийн 4.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан зэрэг нь аянуудын бодит үр дүнгийн илрэл юм.