2020/07/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,826.14₮
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
15°
B30
УЛААНБААТАР
27°
|
18°
15:00
S30
24°
16:00
S30
24°
17:00
S26
24°
18:00
S30
23°
19:00
S30
22°
20:00
S30
20°
21:00
S29
19°
22:00
S31
17°
23:00
S31
16°
00:00
S31
15°
01:00
S31
14°
02:00
S29
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Владимир Путин Венесуэлийн сөрөг хүчний удирдагчийг “тэнгэрээс бууж ирэх”-ийг уриалжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг

Өчигдөр Италид айлчилсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын ерөнхий сайд Жюзеппе Контегийн хамт хэвлэлийн хурал хийхдээ Венесуэлийн улс төрийн хямралын талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр Венесуэлийн хууль ёсны ерөнхийлөгч бол Николас Мадуро, харин сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог “өөрөө өөрийгөө ерөнхийлөгч” болгосон хүн гэж тодорхойлсон байна.

Венесуэлийн хямралыг шийдэхэд зэвсгийн хүч ашиглах ёсгүй, гадаад орнуудын нөлөө оролцож болохгүй, зөвхөн дотоод яриа хэлэлцээрийн замаар шийдэх ёстой гэж тэр хэлсэн юм.

Ингэхдээ Путин өөрийгөө ерөнхийлөгчөөр зарласан Хуан Гуайдог “сонгуулиар эрх барьдаг ардчилсан зарчмыг эвдэж байна” хэмээн шүүмжилжээ.

“Сөрөг хүчний удирдагч Гуайдо нэг өдөр гудамжинд гараад тэнгэр рүү харж, бурханд хандан өөрийгөө ерөнхийлөгч болсныг хэлсэн. Гэхдээ бурхан түүний үгийг сонсоогүй, зөвшөөрснөө харуулж хариу дохио ч үзүүлээгүй шүү дээ” гэж Путин хошигнон ярьсан байна.

Тиймээс тэнгэрт гарч, бурхны хүчийг ашиглах гэж оролдолгүй “нүгэлт хорвоо”-доо бууж ирээд яриа хэлэлцээ хийх хэрэгтэйг тэр Гуайдод зөвлөжээ.

Италид нэг өдрийн айлчлал хийхдээ Владимир Путин тус улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нартай уулзсанаас гадна Ватиканд зочилж, Ромын католик шашны тэргүүнтэй уулзаж ярилцсан юм.

 

Эх сурвалж: Russia Today

 

x