2019/11/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.09₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-23°
15:00
S30
-4°
16:00
S30
-5°
17:00
S30
-5°
18:00
S29
-6°
19:00
S29
-7°
20:00
S29
-8°
21:00
S29
-8°
22:00
S26
-8°
23:00
S26
-8°
00:00
S26
-8°
01:00
S26
-8°
02:00
S26
-9°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Wolf of Wall Street” киноны продюсерыг мөнгө угаасан хэргээр Малайзад баривчлав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 5
iKon.MN

Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разакын дагавар хүү, Холливүүдийн продюсер Риза Азизийг мөнгө угаасан хэргээр өчигдөр баривчилжээ.

Тэрээр Оскарын шагналт жүжигчин Леонардо Ди Каприогийн гол дүрд нь тоглосон “Wolf of Wall Street” киног бүтээж байсан юм.

АНУ-ын прокурорын байгууллага Азизийг Малайзын төрийн сангаас хулгайлсан мөнгөөр студиэ санхүүжүүлснийг тогтоож байжээ.

Түүний Холливүүд дахь кино студи “Red Granite” нь АНУ-ын эрх баригчидтай тохиролцож, киноноос олсон орлогоо буцааж төлсөн байдаг. 

Тиймээс Азиз өөрийгөө буруугүй гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

Малайзын хөгжлийн сан 1MDB-ээс $681 саяыг хулгайлсан хэрэгт ерөнхий сайд асан Нажиб Разак буруутгагдаад байгаа.

Түүний гэргий Росмах Мансор мөнгө угаасан, татвараас зугтсан хэрэгт шийтгүүлэхээр болоод байна.

АНУ-ын хууль зүйн яам зөвхөн “Wolf of Wall Street” биш, бас “Red Granite” студийн анхны кинонууд болох “Dumb and Dumber To”, “Daddy’s Home” бүтээлүүдэд сангийн мөнгийг ашигласан гэж үзсэн юм.

Өнгөрсөн тавдугаар сард кинонуудаас олсон орлого болох $57 саяыг хураан авч, Малайзын засгийн газрын дансанд буцаан шилжүүлж байв.

“Wolf of Wall Street” киноны гол дүрээр Алтан бөмбөрцөг наадмын шагналыг авахдаа Леонардо Ди Каприо хамтран ажилласан Риза Азизад талархал илэрхийлж байжээ.

 

Эх сурвалж: BBC

 

x