Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Анхны стандарт спорт авиралтын төвийг "Олимп" гэж нэрлэнэ

М.Дуламсүрэн, Үндэсний шуудан
2019 оны 7 сарын 5
Үндэсний шуудан
Зураг зураг

Монголын анхны стандартад нийцсэн спорт авиралтын ханыг “Сутайн бор” клубээс санаачлан Говь-Алтай аймгийн Тонхил суманд барьж байгаа билээ. Энэхүү спорт авиралтын хананы гадна угсралтын ажил дуусжээ.

“Сутайн бор” клубийн зүгээс спорт авиралтын төвийн нэрийг сонгохоор олон нийтийн дунд санал асуулга явуулсан байна. Энэхүү санал асуулгад нийт 31 нэрийг спорт авиралт сонирхогчид ирүүлжээ. Үүнээс “Олимп” хэмээх нэр хамгийн олон саналыг авснаар ийн нэрлэхээр болжээ.

Энэ тухайд “Сутайн бор” клубийн зүгээс “Онцгойлон “Олимп” хэмээх нэрийг хамгийн олон хүн ирүүлсэнд ихэд бэлгэшээж. Учир нь Токио 2020 зуны олимпын наадамд спорт авиралтын төрөл албан ёсоор багтсаныг бид мэднэ. Улмаар мөсөнд авиралтын төрөл өвлийн олимпын наадамд багтах цаг айсуй билээ. Тиймээс Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь “Олимп” спорт авиралтын төв гэж нэрлэвэл сайны ерөөлтэй” гэв.

Зураг