Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлын авто замын нээлтийн ёслол болно

ikon.mn
2019 оны 7 сарын 5
iKon.MN

МУИС-ийн Номын сан /502 тоот/

09:00 цагт  "Монгол, Солонгосын харилцааны түүх ба Зүүн хойд Азийн хамтын ажиллагаа" хурал болно.

Соёлын төв өргөөнөөс хөдөлнө

09:00 цагт Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлын авто замын нээлтийн ёслол болно. Нээлтийн дараа Сонсголонгийн шинэ гүүрийн хөдөлгөөнийг нээнэ.

Хангарди ордны 14 давхарт хурлын Б зааланд

09:00 цагт  Нийслэлийн байгаль орчны газраас Хан-Уул дүүрэг дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.

Сангийн яаманд

09:00 цагт  Үндэсний төв архивын өв хадгалах, сэлбэх, сэргээх, цахимд шилжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах гэрээнд гарын үсэг зурна.

Төрийн ордонд

10:00 цагт  УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы хаалт, залгуулаад ээлжит бус чуулганы нээлт болно. 

“Мишээл Экспо” төвд 

11:00 цагт Үндэсний их баяр наадмыг угтсан “Бүтээлч Монгол 2019” үзэсгэлэн, худалдаа эхэлнэ.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т 

11:00 цагт “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил”-ийн хүрээнд тус дүүргээс зохион байгуулж буй 6 аяны эхний хагас жилийн ажлын тайлангийн хурал болно. 

Хэвлэлийн хүрээлэнд

11:00 цагт “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” судалгааны тайланг танилцуулна.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэд байрлах 

11:30 цагт “Үндэсний оношилгоо эмчилгээний төв”-ийн нээлтийн ёслол болно. 

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Хүнсчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Баян-Өлгий аймаг тойрсон зарим ноцтой асуудлаар "Улсаа аврах үндэсний хөдөлгөөн" ба "Тэргүүн уулын төлөө" ТББ-аас мэдээлэл хийнэ.

Монголбанкны байр / баруун хойд хаалгаар нэвтэрнэ/

14:00 цагт Монголбанкны хэвлэлийн хуралтай. Хурлаар Монголбанкны бодлого, үйл ажиллагааны хүрээнд 2019 оны эхний хагас жилд хийж, хэрэгжүүлсэн голлох 19 ажлыг танилцуулна.