2019/11/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,706.68₮
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-21°
07:00
S26
-27°
08:00
S26
-26°
09:00
S26
-23°
10:00
S26
-20°
11:00
S26
-18°
12:00
S26
-16°
13:00
S26
-15°
14:00
S26
-14°
15:00
S26
-14°
16:00
S30
-15°
17:00
S30
-17°
18:00
S29
-18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Умард Солонгосын удирдагч Японы саналыг анхааралдаа авсныг Ши Жиньпин Абэд дуулгажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 5
iKon.MN

Тавдугаар сард Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо ямар нэг урьдчилсан нөхцөл тулгалгүйгээр уулзах саналаа Умард Солонгосын удирдагч Ким Жон Унд тавьж байгааг хэвлэлээр зарласан юм.

Өмнө нь Японы засгийн газар 1970-1980-аад оны үед хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг шийдсэний дараа яриа хэлэлцээр хийнэ гэсэн хатуу байр суурьтай байснаасаа ийнхүү ухарч байжээ.

Харин Пёньяны дэглэм уг саналыг тэр дор нь няцааж, “төмөр нүүр” гаргасан юм.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Осака хотод болсон “Их 20”-ын чуулганы үеэр Хятадын дарга Ши Жиньпин Японы ерөнхий сайдтай уулзахдаа Ким Жон Ун “саналыг нь анхааралдаа авсан” тухай мэдээлжээ. Энэ тухай Токиогийн дипломат эх сурвалж өчигдөр мэдээлсэн байна.

Ши Жиньпин “Их 20”-ын чуулганд ирэхээсээ өмнө Умард Солонгост албан ёсны айлчлал хийхдээ уг асуудлыг Ким Жон Унтай ярилцсан гэнэ.

Япон улс нийт 17 иргэнийг нь Умард Солонгосын тагнуулынхан хулгайлсан гэж үздэг. Тэдгээрээс тавыг 2002 онд эх оронд нь буцаасан юм.

Ерөнхий сайдын албыг хаших хугацаандаа хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийднэ гэж Абэ Шинзо амлаж байв. Гэвч Умард Солонгосын дэглэм АНУ-тай хийж буй цөмийн зэвсгийн яриа хэлэлцээний гадна Япон улсыг үлдээж, Токиотой албан ёсны харилцаа үүсгэхээс татгалзсаар байна.

 

Эх сурвалж: Kyodo News

 

x