Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Газрын зурагт маргаантай арлуудыг Японы харьяалалд оруулж дүрсэлснийг ОХУ эсэргүүцжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Осака хотод болж өнгөрсөн “Их 20”-ын чуулганы үеэр тараасан газрын зурагт ОХУ-Японы хооронд маргаантай байдаг дөрвөн арлыг Японы газар нутагт оруулж дүрсэлснийг Оросын гадаад хэргийн яам албан ёсоор эсэргүүцжээ.

Японы тал Умард газар нутаг гэж нэрлэдэг, Оросын тал Өмнөд Курилын арлууд гэдэг маргаантай газар нутаг нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ОХУ-ын захиргаанд байгаа бөгөөд уг маргааны улмаас хоёр улс өнөөдрийг хүртэл энхийн гэрээ байгуулж чадаагүй байгаа юм.

Буруу агуулгатай газрын зураг хэвлэж тараасныг нь эсэргүүцсэн нот бичгийг долдугаар сарын 2-ны өдөр Москва дахь Японы элчин сайдад гардуулж өгснийг ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова өчигдөр мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters