Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй хоёр шүүгчийг цагдан хорих шийдвэр гаргажээ

Г.Номин, iKon.mn
2019 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй хоёр шүүгчийг цагдан хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөнгөж сая гаргажээ.

Прокуророос Ерөнхийлөгчийн зарлигаар бүрэн эрхийг түдгэлзүүлээд буй 17 шүүгчийн хоёрт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Шүүх прокурорын саналыг хүлээн авсан ч шүүхийн шийдвэр албажаагүй, хэдий хугацаагаар цагдан хорих нь тодорхойгүй байгааг эх сурвалж хэллээ. Мөн аль шүүхийн хэн хэн шүүгч болох нь тодорхойгүй байна.