Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Аэромонголиа" компани Улаанбаатар-Баянхонгор-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхэллээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Аэромонголиа ХХК-ийн фэйсбүүк хуудсаас авав.

"Аэромонголиа" ХХК өнөөдрөөс "УЛААНБААТАР-БАЯНХОНГОР-УЛААНБААТАР" чиглэлд нислэг үйлдэж эхэлжээ.

Уг чиглэлд долоо хоног бүрийн Пүрэв гарагт нислэгтэй бөгөөд нэг талын тийзийн үнэ 79,000 төгрөг. Embraer ERJ145 загварын онгоцоор үйлдэх нислэг 60 минут орчим үргэлжлэх юм байна.

Нислэгийн талаар болон бусад мэдээллийг 7010-3030 дугаараас өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд лавлах боломжтой аж.