Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд наадмын дараа ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ

Б.Ану
2019 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд наадмын дараа ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
Sara, ikon.mn - text to speech

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг ажлаа өгөх гэж байгаа тухай мэдээлэл тараад байгаа билээ.

Энэ тухай эх сурвалжийн өгсөн мэдээллээр З.Энхболд өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө гаргасан байна. Эх сурвалжийн хэлж буйгаар тэрбээр Үндэсний Их баяр наадмын дараа ажлаа албан ёсоор хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.

Түүний оронд Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир томилогдож магадгүй гэсэн мэдээлэл байгаа ч одоогоор энэ шийдвэр эцэслэгдээгүй байгаа аж.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад Шинжлэх ухааны доктор, профессор С.Чулууныг мөн нэг нэр дэвшигч нь хэмээн мэдээлсэн байна.