Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ЭМД-ын сангаас зарим эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлсөн талаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 7 сарын 4
iKon.MN

НМХГ-т

09:00 цагт  НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана.

НЗДТГ-ын А танхимд

09:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны мэдээллийн сангийн үйл ажиллагааны журам” батлах тухай; Түрээсийн орон сууцанд хамруулах журам батлах тухай; 972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай зэрэг 12 асуудал хэлэлцэнэ.

ШУТИС-ын Номын санд /604 тоот/

09:00 цагт  Олон улсын Геологийн хөтөлбөрийн 662 дугаар төслийн II эрдэм шинжилгээний бага хурал эхэлнэ.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд 

09:00 цагт Улаанбаатар хотод ажиллаж буй автомашин угаалгын газруудын удирдлагуудад ус хэмнэх, дахин ашиглах болон саарал усны стандартыг танилцуулах уулзалт, семинар болно.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт Баяр наадмын хурдан морины салбар комиссоос хурдан морь уралдааны зохион байгуулалт болон зарим арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

“Шангри Ла” зочид буудалд 

11:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн VI конгрессын үр дүнг танилцуулна.

ЭМЯ-ны “А” танхимд

11:00 цагт  Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлсөн талаар мэдээлэл хийнэ.

МҮЭ-ийн холбоонд

12:00 цагт Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл хийнэ.

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн "ОРД" галерейд 

17:00 цагт “Уулсын өнгө” үзэсгэлэнгий нээлт болно.

"МN" мэдээллийн төвд

11:00 цагт ТББ-ууд Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-ийн Хүн ба Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлэх зорилго бүхий "Эко соёлын аян"-ы талаар мэдээлэл хийнэ. 

12:00 цагт Монголын залуучуудын холбоог шинэчлэх хөдөлгөөнөөс тус холбооны өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.