Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Багачуудын аюулгүй байдлыг эрхэмлэсэн жишиг болохуйц тоглоомын талбай гэр хороолол дунд баригдлаа

ikon.mn
2019 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны ард хүүхдийн тоглоомын талбай ашиглалтад орлоо. Энэхүү тоглоомын талбайг "LEAD Mongolia - 2018" хөтөлбөрийн "Байгаль орчин, хотжилт"-ын багийнхан “Бидний мөрөөдлийн талбай” төслийнхөө хүрээнд хорооны иргэдийн оролцоотойгоор байгуулснаа ийнхүү өнөөдөр нээжээ. 

Тус хороонд нийт 3,800 өрхийн 13,000 хүн амьдардаг. Түүнээс 4,000 орчим нь хүүхэд багачууд байдаг аж.

Энэхүү төсөл нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхэлсэн бөгөөд 31-р хорооны иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь төлөвлөгөөндөө тусгаснаар тавдугаар сараас барилгын ажлаа эхлүүлсэн байна.

Ташрамд дурдахад, "Бидний мөрөөдлийн талбай" төслийг "World Learning" олон улсын байгууллага, "Wagner Asia", "LEAD төгсөгчдийн холбоо", "Эко Ногоолон" ТББ дэмжин ажиллажээ.

Гэрэл зургийг Mpa.mn

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг