Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

“ТҮМЭН ШУВУУТ” ХК-ийн санхүүгийн ашиг 2 дахин өсчээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 7 сарын 4
Сурталчилгаа

“Түмэн шувуут” Хувьцаат компани 2019 оны санхүүгийн тайлангаа олон нийтэд нээлттэй тайлагнажээ. Тус компани IPO төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш үйл ажиллагаа болон санхүүгийн үзүүлэлтээ улирал тутам ил тод мэдээлж байдаг онцлогтой. Тайланд тусгаснаар тус компанийн санхүүгийн цэвэр ашиг өнгөрсөн жилийн энэ үед 908,3 сая төгрөгт хүрч байсан бол 2019 оны эхний 5 сарын байдлаар 1,769,5 сая төгрөгийн ашигтай буюу 94%-иар өссөн байна. Энэ дүн тус компанийн хувьцаа эзэмшигчдэд таатай сонсогдох нь дамжиггүй.

“Түмэн шувуут” ХК-ийн хийж хэрэгжүүлж байгаа цогц ажлууд хоорондоо үр нөлөө, ач холбогдлоороо уялдаа холбоотой хөдөө аж ахуйн томоохон бүтээн байгуулалтад зүй ёсоор орж байгаа юм. Тиймээс таны хөрөнгө оруулалт бүрийн үнэ цэнэ хожим үр хүүхэддээ үлдээх өв байх болно гэдэгт маргах юмгүй ээ.

 

Бүтээн байгуулалтын ажлууд

Өндөгний агуулах байр- Өндөгийг үйлдвэрээс хэрэглэгчдэд очих хүртэл бүх бэлтгэл ажлууд агуулах байранд явагдах юм. Мөн ажлын байр, алба хэлтэс, ажилтнуудын тоо нэмэгдэж үйл ажиллагааны хувьд хүрээгээ тэлсэн болохоор оффисын байрыг томруулж шинээр барих асуудал тулгараад байсан юм. 2019 оны 4-р улиралд ашиглалтанд оруулахаар төслийн багийнхан ажиллаж байна.

 

Тэжээлийн үйлдвэр- “Агро фийд” тэжээлийн үйлдвэрийн лабораторийн хүчин чадлыг NIRSystems -аппаратаар сайжруулсан нь үйл ажиллагааны хувьд маш том дэвшил болсон юм. Хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгдэж байгаа ийм төрлийн хоёрхон аппарат байдгийн нэг нь тус лабораторид  ашиглагдаж байгаа юм. Тус лаборатори 2018 онд итгэмжлэгдэж Стандарт, хэмжилзүйн үндэсний төвөөс гэрчилгээгээ авсан байна.

Энэ жилээс тус компанийн “Агро фийд” тэжээлийн үйлдвэрт 0-6 долоо хоногтой дэгдээхийний тэжээлийг үйлдвэрлэж эхэлсэн байна. Үүнээс гадна тэжээлийн түүхий эд болох үр тариа хадгалах савыг энэ жил шинээр суурилуулах юм байна.

 

Шинээр баригдах өндөглөгч тахианы аж ахуй- Шинээр барьж байгуулах шувууны аж ахуйн барилгын ажлыг энэ 7-р сард эхлүүлэхээр тус компанийн ТУЗ-ийн гишүүд шийдвэрлэжээ.  Шинэ тахианы аж ахуй эхний ээлжинд 200,000 өндөглөгч тахиатай үйл ажиллагаагаа эхлэх юм. Цаашлаад 500,000 тахиа, нийт "сая" шувуутай аж ахуйг бий болгох хэтийн зорилготой ажээ. Мөн шувууны аж ахуйдаа 40 мянган дэгдээхэйгээр бүл нэмсэн тул өндөглөгч тахианы 8-р байрыг энэ сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа юм байна.

 

Усалгааны төхөөрөмж- Увс аймгийн Баруунтуруун суманд угсран ашиглалтанд оруулсан усалгааны тоног төхөөрөмж үр дүнгээ өгч энэ жил тариалсан улаан буудайн ургалт сайн байгаа тухай “Түмэн шувуут”-ынхан хэлж байна. Ирэх намар ургац арвин хураах тул их ажил ундрах нь дамжиггүй.

 

Органик бордооны үйлдвэрийн бүтээн байгуулалт - Японы KOHSHIN ENGINEERING компанитай хамтран хаягдлыг дахин ашиглаж бүтээгдэхүүн болгохоор органик бордооны үйлдвэрийг эхлүүлэхээр зорин ажиллаж байгаа билээ. Органик бордооны үйлдвэрийн тоног тохөөрөмж 2019.09.01-нд Монголд орж ирэхээр болсон байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.