Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: ОХУ-Монгол-БНХАУ-ын нутгаар дамжин 5,000 километр замд уралдах тамирчид

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Торгоны зам” автомашин, мотоциклын холын зайн ралли энэ сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ-Монгол-БНХАУ-ыг дамнан зохион байгуулагдах гэж байна.

“Торгоны зам” авто ралли 2019-д Монгол Улсаа төлөөлөн оролцох гэж буй 15 хүний бүрэлдэхүүнтэй багийг гарааны зурвас буюу ОХУ-ын Эрхүү хот уруу үдэх ёслол өнөөдөр Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудалд болсон билээ.

Учир нь раллигийн маршрутад манай улс анх удаагаа оролцох байгаа юм.

Ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ““Торгоны зам”-2019 уралдаанд оролцох Монголын тамирчдаа үдэн гаргах ёслолд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. ОХУ-Монгол-БНХАУ-ын нутгаар 5,000 км уралдах уралдаанд Монгол Улсын баг, тамирчид анх удаагаа 15 хүний бүрэлдэхүүнтэй буюу олуулаа оролцох гэж байна. Нутагтаа болж байгаа уралдаанд амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 

Энэ жилийн уралдааны нийт урт 5,007.96 км бөгөөд тусгай үе шатуудын нийт зай 2,593.15 км байна. Мөн энэ оны хамгийн урт зам нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр үргэлжлэх аж. 

Энэ удаагийн тэмцээнд нийт 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны автомашин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон гэдгийг зохион байгуулагчид онцолжээ.

Түүнчлэн тэмцээнд оролцогчдыг дагалдан 394 техник, 1,400 гаруй хүн, 120 улсын сэтгүүлч монголын хилээр нэвтэрч, тэмцээнийг зохион байгуулж, оролцож, сурвалжлана гэдгээ мэдүүлсэн байна.

Раллид оролцох тамирчид: 

  1. Олон улсын хэмжээний мастер Ш.Гансүх
  2. Спортын дэд мастер Э.Оргил
  3. Спортын дэд мастер Б.Сайнбаяр
  4. Спортын дэд мастер А.Бүрэнтогтох
  5. Спортын мастер Г.Эрдэнэсүрэн
  6. Спортын мастер С.Ариунболд
  7. Олон улсын хэмжээний мастер Д.Болдбаатар
  8. Олон улсын хэмжээний мастер Б.Баттөр
  9. Олон улсын хэмжээний мастер Э.Амгалан
  10. Спортын мастер Б.Өнөрбаяр
  11. Спортын мастер Б.Бат-Ундрал
  12. Спортын дэд мастер Д.Энхсаруул

 

ФОТО СУРВАЛЖИЛГА: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг