Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конг дахь Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татлаа

С.Бадрал, iKon.mn
2019 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар БНХАУ-ын Хонг Конг хотод суугаа Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татлаа.

Түүнийг хууль бус бараа тээвэрлэлт, наймаа болон хэрэг зөрчилд нэр холбогдсон гэх шалтгаанаар эгүүлэн татсан байна.

С.Эрдэнэ нь Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа тамхи тээвэрлэсэн хэргээр 2004 оны есдүгээр сард ХБНГУ-ын Лейпциг хотын Гаалийн байгууллагад саатуулагдан шалгагдаж байжээ.