Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ цаг үеийн дизайн, технологийн гайхамшиг Range Rover Evoque автомашин Монголд ирлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 7 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

#HelloEvoque - Live for Ulaanbaatar

Их хотын завгүй замд жолоодож, зогсоолд байрлуулахад эвтэйхэн хэмжээтэй, урд, ард хэсэгээ 180 хэмээр харах боломжтой гэх мэт бүх талаараа шинэчлэгдэн бүтээгдсэн 2 дахь үеийн Range Rover Evoque Монголд ирлээ.

 

Range Rover Evoque бол Land Rover-ын гэр бүлийн хамгийн отгон загвар гэдгээр нь та бүхэн мэднэ. 2012 оны анхны загвартай харьцуулахад энэ оны загвар нь бүрэн шинэчлэгдсэн бөгөөд бидний төсөөлөөгүй олон дэвшилтэт технологийн шийдлүүдтэй. Тухайлбал аэродинамикийн хувьд салхи зүсэх чадвар улам сайжирч, 550 м хүртэл алсын тусгалтай их гэрэл, жолооны хүрд, удирдлагын хос дэлгэц гээд бүх функц мэдрэгчтэй болсон гэх мэт гадна болон доторх дизайндаа ухаалаг технологиудаар иж бүрэн тоноглогджээ.

Мөн гаднах дизайн нь бүр ч илүү минимал болсныг хураагддаг бариулын шийдлээс харж болно. Уг загвар нь Range Rover цувралын хамгийн жижиг овортой загвар хэдий ч түүний нийт урт нь 4,37 м бөгөөд өмнөх загвараас тээшний багтаамж 10% нэмэгдэж (хүүхдийн тэрэг, хоёр том чемодан эсвэл гольфийн цохиурын сет багтана), арын зорчигчийн хөлийн зайг 20 мм уртасгаж өгснөөр өмнөх загвараас илүү тухтай зорчих боломжтой болж өөрчлөгдсөн байна.

Үүнээс гадна шинэ загварын хөдөлгүүр нь "Mild Hybrid" технологиор үйлдвэрлэгдэж буй бөгөөд уг технологийг нэвтрүүлснээр түлш зарцуулалтыг 6% бууруулж, хорт утааны агууламжийг 8% багасгаж чадсан ба 2 литрийн багтаамжтай авсаархан хөдөлгүүр нь 300 хүртэл морины хүчин чадалтай болсон нь гайхмаар! Нэмж онцолбол зөвхөн бензин бус дизель хөдөлгүүрийг ч мөн "Mild Hybrid" технологиор үйлдвэрлэж эхэлжээ. Байгаль дэлхийд ээлтэй байхын тулд зөвхөн хөдөлгүүрийг өөрчлөөд зогссонгүй, суудлын материалыг амьтны гаралгүй, дахин боловсруулсан толбо болон элдэгдлийн хамгаалалттай Eucalyptus Ultrafabric даавуун материалын сонголтоор нэмж өгснөөрөө онцлог. Шинэчлэгдсэн загвар нь Compact SUV төрөлдөө ус туулах чадвараар хамгийн шилдэг буюу 60 см хүртэл гүнтэй усыг ямар ч саадгүй туулах боломжтой болсон байна.

 
 
 
 
 
 

Автомашины бас нэгэн ухаалаг технологи нь ClearSight Interior Rear View Mirror гэх хойд саадыг харуулах зориулалттай ухаалаг толь юм. Жолооч одоо арын хэсгийг харахын тулд ердөө ганц товчлуур дараад л голын толийг камер болгон хувиргах боломжтой. Мөн ClearSight Ground View гэх автомашины үйлдвэрлэлд анхлан нэвтрүүлж буй аюулгүйн системийн тусламжтайгаар автомашины урд доод хэсгийн 8.53 кв.м талбай дахь саадыг 180 хэмийн өргөн өнцгөөр харж чадна. Энэ технологи нь бартаат зам болон хотын давчуу гудамж, талбайд автомашинаа байрлуулахад төгс шийдэл болжээ. Өнгөрөгч Лхагва гарагт болсон Range Rover Evoque-ыг танилцуулах үдэшлэгийн үеэр ирсэн зочид уг автомашины их хотын амьдралд төгс зохицох хэмжээ мөн илүү минимал дизайн нь таалагдсaн гэдгээ хуваалцсан юм.

 

Автомашин сонирхогч та “Старчейз Автомотив Лимитд” ХХК-ийн Zaisan Hill цогцолборын 1 давхарт байрлах Jaguar, Land Rover брэндийн үзүүлэнгийн танхим дээр хүрэлцэн ирж туршилтын жолоодлого хийж энэхүү загварын туулах чадвар, шинэлэг дизайн, шинэ технологийн гайхамшигийг өөрийн биеээр мэдрээрэй. Төгсгөлд нь онцлох хамгийн чухал зүйл бол энэхүү автомашины борлуулагдах үнэ нь манай зах зээлд байж болох хамгийн боломжийн санал бөгөөд хамгийн бага хүүтэй лизингийн нөхцөлийг бас санал болгож байгаа.

Та дэлгэрэнгүй мэдээллийг:

Утас: 9911-8375, 9911-8301

Вебсайт: www.landrover.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.