Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын эрдэмтэд Монгол өндгийг иоджуулсан туршлагатай танилцав

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 7 сарын 3
Сурталчилгаа

Өнгөрөгч 6 сарын 20-21 өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Иод дутагдлыг арилгах сэдэвт олон улсын бага хуралд оролцогчид “Баян өндөг”-ний үйлдвэрт зочилж өндгийг иоджуулж байгаа туршлагатай газар дээр нь танилцлаа.

Баян өндөгний үйлдвэрт 2017-2018 онуудад өндгийг иоджуулах туршилт хийсэн бөгөөд өнгөрөгч 11-р сараас худалдаанд гаргасан юм. Тус бага хуралд ОХУ-ын эрдэмтэд, БНХАУ-ын Байгаль орчны яамны Иод дутагдал хариуцсан мэргэжилтэнүүд, Монгол Улсын эрдэмтэн судлаачид, Баяжуулсан хүнс үйлдвэрлэхээр сонирхож буй хүнс үйлдвэрлэгчид оролцсон юм.

Монгол Улсын хувьд иод дутагдалтай тэмцэх цогц хөтөлбөрийг 1990-ээд оны эхэн үеэс хэрэгжүүлж тодорхой амжилтанд хүрсэн байдаг. Одоогоор манай улс дах иод дутагдлын эмгэгийн хувь хэмжээ буурсан боловч газар нутгийн онцлогоос шалтгаалан иод дутагдлын байнгын эрсдэлтэй бүс нутагт оршдог.

Бага хурлын онцлох эшлэлүүд:

  • Иодын дутагдал бол маш том асуудал тийм ч учраас дэлхийн 134 орон иод дутагдлын эсрэг хөтөлбөртэй байдаг. Иод бол зөвхөн хүний асуудал биш юм. Амьтан ургамалд ч мөн хэрэгцээтэй.
  • Монгол, ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэр нь иодоор дутмаг бүс нутаг юм. Иймээс байнгын иоджуулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай.
  • Иодоор баяжуулж байгаа хамгийн түгээмэл хүнс бол давс. Гэхдээ эрүүл хоололтыг эрхэмлэж давсны хэрэглээнээс татгалзах хандлага газар авснаар иргэд давсны хэрэглээгээ хянаж багасгаж эхэлсэн. Тиймээс энгийн хүнсний бүтээгдэхүүнийг иодоор баяжуулах хэрэгтэй.
  • Нас биенд хүрсэн хүнд өдөр бүр 150мкг иод хэрэгтэй.
  • Иодгүй бол биед Д витамин үүсэхгүй, бодисын солилцоо удааширна. Даавраас шалтгаалсан эмгэг үүснэ.
  • ОХУ-ын хувьд шинэ төрлийн хос валенттай иодыг ашиглаж эхлээд байна. Тус иодыг Азиас анхлан Монгол Улсад өндөг, бяслаг, гоймонг иоджуулахад амжилттай ашиглаж байгаа.
  • Иоджуулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх нь зөвхөн бизнесийн ашиг тус гэхээсээ илүүтэйгээр нийгмийн эрүүл мэндийг хамгаалах том ажил.

 

 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.