Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн талаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 7 сарын 3
iKon.MN

МУИС-ийн Номын сан /203 тоотод/

09:30 цагт  олон улсын Цацрагийн биологийн сургалт, семинар болно. 

Засгийн газрын XI байранд

09:30 цагт Хүний эрхийн үндэсний комисс, МҮЭХ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. 

Цус сэлбэлт судлалын үндэсний төвд

10:30 цагт "Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр" болно.

1-р хорооллын арын дэнжид

10:40-12:00 цагт гэр хорооллын дунд байгуулж буй тоглоомын талбайн нээлт болно. 

АТҮТ-ийн “АСА” цирк дэх салбарт 

11:00 цагт Автотээврийн тэмдэгтийн хураамжийг “Гэрэгэ Киоск”-оор төлөх төлбөрийн шинэ үйлчилгээний нээлтийн арга хэмжээ болно. 

Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд 

11:00 цагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, НМХГ, НОБГ-аас Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн талаар мэдээлэл хийнэ.

МУИС-ийн Номын сан /203 тоот/

11:00 цагт Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Олон түмэн яагаад эдийн засгийн буруу бодлого сонгодог вэ?” сэдвээр лекц уншина.

“Монгол” арт галерейд

12:00 цагт  "Урлагийн амьдрал" үзэсгэлэн дэлгэж буй Монгол, Франц улсын Ардын зураач, УГЗ, МУЭ-ийн шагналт Б.Чогсом, Монгол Улсын Ардын зураач, Төрийн шагналт До.Болд нарын уулзалт ярилцлага  болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

12:00 цагт Бүгд найрамдах намаас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийнэ.

“Туушин” зочид буудалд 

18:00 цагт “Дэлхийн гамшгийн тайлан 2018” эмхэтгэлийн нээлт болно.