Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Далайн ёроолд ажиллаж байсан Оросын шумбагч станцын дотор гал гарч, 14 хүн амь үрэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Далайн гүнд шумбах зориулалттай станцад гал гарсны улмаас 14 хүн амь үрэгдсэн тухай ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдөр мэдэгджээ.

“Долдугаар сарын 1-ний өдөр далайн ёроолд биометрийн хэмжилт гүйцэтгэж байсан эрдэм шинжилгээний шумбагч станцад гал гарсан” тухай уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Станцад ажиллаж байсан хүмүүс галын утаанд угаартаж амиа алджээ. Галд шатсан станцыг одоо умард туйлын Колийн хойгт орших Североморск хотын ойролцоо цэргийн баазад байрлуулаад байгаа гэнэ. Батлан хамгаалах яам ослын талаар үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар “Лошарик” нэртэй АС-12 цөмийн шумбагч хөлгөөс уг станцыг далайн ёроолд буулгасан юм байна.

Оросын “Новая Газета” хараат бус сонин зөвхөн шумбагч станц бус, шумбагч хөлөг өөрөө галд автаж, хөлгийн багийн 25 гишүүн бүгд амиа алдсан байж болзошгүйг мэдээлжээ.

Ослын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин далайн гүнийг судлах зориулалттай станц осолдож, 14 хүн амиа алдсаныг батлаад тэдний дотор ОХУ-ын хоёр баатар, дээд тушаалын 7 офицер байсныг мэдэгдсэн байна.

Тэрээр уг ослыг “Орос улсын хувьд болон манай тэнгисийн флотын хувьд том гарз” болсныг хэлжээ.

Путин батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг өөрийн биеэр Североморск хотод очиж, ослын нөхцөл байдалтай танилцаад, үр дүнг  өөрт нь танилцуулахыг даалгасан байна.

 

Эх сурвалж: Russia Today, AFP