Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөговь аймгийн ЕБС-иудын хүүхэд хөгжлийн танхимийг нэмж тохижуулахад зориулагдах 38’000’000 төгрөгийн хандив цуглалаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 7 сарын 3
Сурталчилгаа
 

Уул уурхай, зам, барилгын хүнд даацын машин, техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч Caterpillar компанийн Монгол дахь цорын ганц, албан ёсны дилер Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК жил бүр уламжлал болгон уурхайчдын дунд хандивын гольфийн тэмцээн зохион байгуулдаг билээ. Энэ жил 8 дахь удаагаа уг тэмцээн зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн хандивын тэмцээнд салбартаа тэргүүлэгч “Энержи Ресурс”, “Оюу Толгой”, “Хишиг Арвин Индустриал”, “Улз Групп”, “Redpath”, “Даян”, “SES Resource”, “Хос Хас”, “SGMS”, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” зэрэг байгууллагуудын баг тамирчид оролцлоо.

Тэмцээний үеэр “Нүхэнд хамгийн ойр цохисон” – 2 тамирчин, “Хамгийн холын зайд цохисон” – 2 тамирчинг тодруулан, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнасан. Нэг баг 4 тамирчинтай, багийн нийлбэр оноогоор ялагчийг тодруулах scramble дүрмээр тамирчид тоглосон бөгөөд энэ жил “Энержи Ресурс” ХХК-ийн баг хамт олон дахин аваргалж алтан малгайн эзэн боллоо. Мөнгөн малгайн эзнээр “Оюу Толгой” компанийн 1-р баг орсон бол “Redpath” компанийн баг тамирчид хүрэл малгайн эздээр тодорлоо.

 

Уг тэмцээний нүхний ивээн тэтгэгчээр “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК болон “SGMS” компаниуд оролцсон.

Дээрх байгууллагууд нийт 38’000’000 төгрөгийн хандив өргөсөн бөгөөд энэхүү хандив нь Өмнөговь аймгийн ЕБС-иудад “Хүүхэд хөгжлийн төв” байгуулах санаачлагыг дэмжин тус төсөлд нэмэлт санхүүжилт хэлбэрээр зарцуулагдах бөгөөд энэхүү хөгжлийн төвд сургуулийн дэргэдэх сайн дурын клубууд, сургуулийн узел байгуулах болон сургуулийн хэвлэл зэрэг  үйл ажиллагааг дэмжин хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цаашлаад сурагчдыг өөрсдийн сонирхол хоббигоор дамжуулан хөгжүүлэхэд чиглэсэн төв байх юм.

 Энэхүү төсөл уул уурхайн тулгуур бүс болох Өмнөговь аймгийн хүүхдүүдийн хөгжлийн төлөө зориулагдаж буй тус аймгийн Боловсрол Соёлын Газраас хэрэгжүүлж буй томоохон цар хүрээтэй төслийн нэг хэсэг юм.

Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд маань үргэлж хөгжин, дэвжиж байг!