Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

НОМИН МОТОРС: Наадмын бэлэгтэй, сугалаатай худалдаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 7 сарын 3
Сурталчилгаа

Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадам эхлэхэд ердөө хэдхэн хоног үлдлээ. Баяр наадмын өдрүүдэд үндэсний дээл хувцаснаас гадна төмөр хүлгээрээ гангардаг нь нууц биш. 
Auto parts&tools дэлгүүрт худалдаалагддаг таны машины наадмын гангараа болж чадах онцгой бараа бүтээгдэхүүнийг та бүхэнд танилцуулъя.

Facelift, Off-road тоноглол

Та наадмаар заавал он залуу, шинэ машин авах гэж толгойгоо гашилгасны хэрэггүй. Land Cruiser, Jeep Wrangler, Mercedes Benz G class, Range Rover, Prado, Lexus RX350, 570 болон бусад автомашинуудад зориулсан гадна иж бүрэн тоноглолууд, гишгүүр, гэрэл гэрэлтүүлэг, гупер, нүүр гээд таны автомашиныг он залуу харагдуулах, сүр хүчийг нэмэгдүүлэх бүхий л тоноглолуудаас сонголтоо хийж машинаа гоёорой.

 
 
 
 
 

Бүрэн тоноглогдсон машин энд тэнд явааг харахад сүртэй харагддаггүй гэж үү? Машины офф-роуд тоноглол нэг талаас харагдах байдалд сүр хүч нэмэхээс гадна хамгийн чухал нь машины туулах чадварыг нэмэгдүүлж, найдвартай хамгаалалтыг бий болгодог. 

 
 

Тухайлбал төмөр гупер нь машины урд хойд талыг найдвартай хамгаалж, туулах чадварыг нэмэгдүүлдэг. Харин сноркел буюу агаар сорох хоолой нь машины хамгийн чухал эд анги болох хөдөлгүүрийг тоос, усны аюулаас хамгаалдаг. Гол ус гатлах, шороо тоостой замд, элсэн цөлд явах үед агаар сорох хоолой нь сэрүүн цэвэр агаараар хангаж өгнө. 

 

Түүнчлэн машины эд ангийг хамгаалах үүрэгтэй бусад тоноглолууд ч мөн олон байдаг. 

Обуд

Гутал сайт гурвын урд гэдэг шиг гоё обуд суурилуулсан машинд хүн бүрийн харц тусдаг. Чанартай, загварлаг обуд нь автомашины харагдах байдал үзэмжийг дээшлүүлж, хурд, туулах чадварыг нэмэгдүүлнэ. Үйлдвэрийн 1 жилийн баталгаатай гоёлын болон офф-роуд бүх төрлийн обудыг худалдан аваад үнэгүй суурилуулах боломжтой. 

 
 

Автомашины дагалдах хэрэгслүүд

Наадмаар хүн бүр хотод байхаас илүүтэйгээр хөдөө гарч амрахыг чухалчилдаг. Ийм үед хамгийн хэрэгтэй бүтээгдэхүүн бол мэдээж майхан сав, автомашины болон аяллын хэрэгслүүд. Сүүлийн үед трэнд болоод байгаа машины майхан бол үнэхээр амар хялбар, хүний цаг завыг хэмнэсэн бүтээгдэхүүн болоод байгаа.

 
 

Заавал тэгш газар хайх шаардлагагүй, чийг татах, норох, хорхой шавж орох зэрэгт санаа зовохгүй, ахин дахин барьж хураах ч шаардлагагүй нь машины майхны давуу тал. 

Мөн та хөдөө гадаа, аян замд байнга явдаг бол таны автомашинд зориулсан бартаат замын тоноглол, төрөл бүрийн татлага, лебёдка, түргэн асаагч, аккумлятор болон аяллын хэрэгслүүдийг эндээс худалдан авах боломжтой.

 
 

Аялал, аян замд явахад ачаа тээшээ хэрхэн багтаах вэ гэдэг асуудал тулгардаг. Тэгвэл машины ачааны хайрцаг нь таны ачаа тээшийг гэмтэж, норохоос бүрэн хамгаалахын зэрэгцээ багтаамж ихтэй учир хүссэн бүх зүйлээ авч явахад тань тусална.

 

Мөн хоол хүнсээ муутгалгүй, шинээр нь авч явах нь их чухал. Машины асаагууртаа залгаад л -18 хүртэл хөргөж, хөлдөөж тохируулах боломжтой машины хөргөгч нь аян замд авч явахад авсаархан, цахилгааны болон доргилтын хамгаалалттай гэдгээрээ давуу талтай.

 
 

Та бүхэн Auto Parts&Tools дэлгүүрээс наадмын гангараа, аяллынхаа бэлтгэлийг хийгээд худалдан авалтын үнийн дүн бүртээ бэлэг сонгон аваарай. Мөн 55,555₮-өөс дээш худалдан авалт бүртээ Tokyo 2020 олимп үзэх 20 азтанг шалгаруулах сугалааны эрх олгогдож байна.  

 

Та бүхэн сайхан наадаарай

Хаяг: 

Салбар1: СБД, 32-ын тойрог 
Салбар2: БЗД, Жуковын хөшөөний замын урд
Салбар3: СХД, 5 шарын төмөр замын гармын баруун хойно

Утас: 1800-2888

Фэйсбүүк пэйж: https://www.facebook.com/NominMotorsOfficial/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.