Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Бадминтон сонирхогчдын холбоо ӨСВӨРИЙН ТАМИРЧДЫН олон улсын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 7 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын бадминтон сонирхогчдын холбоо нь 2019 оны 06 сарын 19-23-ны өдрүүдэд Энэтхэг, Тайвань, Солонгос, Макао, Тайланд, Сингапур, Монгол зэрэг 7 орон оролцсон өсвөрийн олон улсын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Мөн холбооны 20 жилийн ойн хүрээнд Токио-2020 олимпийн эрхийн оноо цуглуулах 25,000 ам.д-ын шагналын сантай "Mines Up - Total Mongolia International Challenge 2019" тэмцээнийг 06 сарын 25-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Тэмцээнд: Япон, Тайланд, Индонез, БНСУ, Энэтхэг, Украйн, Польш, Хонг Конг, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Сингапур, ОХУ, Казахстан, Герман, Макао, Англи, Финланд, Вьетнам, БНХАУ, Унгар, Монгол зэрэг 24 орны 205 тамирчид өрсөлдөв.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:
1 байр: Кодай Нараока /Япон/ - Залуучуудын ДАШТ-ний хошой мөнгөн медальт
2 байр: Кунлау Витидсарн /Тайланд/ - Залуучуудын ДАШТ-ий хошой алт, Залуучуудын олимпийн мөнгөн медальт

Эмэгтэй ганцаарчилсан:
1 байр: Супанида Катетон /Тайланд/
2 байр: Си Ю Жинь /БНСУ/

Эрэгтэй хос:
1 байр: Ким Вон Хо, Пак Кюүн Хүн /БНСУ/
2 байр: Минг Кюүнь Кань /БНСУ/

Эмэгтэй хос:
1 байр: Шинта Мүли Сари, Вон Жиа Юү /Сингапур/
2 байр: Юүн Сео Жань, Жён На Юүн /БСНУ/

Холимог хос:
1 байр: Хэ Чүнь Мак, Чао Хой Ва /Хонг Конг/
2 байр: Рачапол Макаситорн, Биняпа Аймсард /Тайланд/

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч:
#БСШСЯ#MinesUp #Total

Хамтран ажиллагч:
#PetrovisGroup , #CocaColaMongolia #BCI #BestColorInternational #MIAT#UpdateAgency #Emart #SokolLLC #ChinggisHotel #MNY#MongoliaNeedsYou #AvinexPartners

 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.