Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Афганистан бол террористуудын Харвард юм

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Fox News сувагт өгсөн ярилцлага Даваа гарагт нийтэд цацагджээ.

Энэ үеэр Трамп “Би Афганистаныг террористуудын Харвард гэж нэрлэх дуртай” хэмээн ярьсан байна.

Трампын ярилцлага цацагдаж байх үед Талибаны зэвсэгт бүлэглэл Кабул хотод ачааны машинтай бөмбөг дэлбэлсний улмаас зургаан хүний амь үрэгдэж, 100 гаруй хүн шархдсан юм.

Мөн энэ өдрүүдэд Катарт АНУ-ын тусгай элч төлөөлөгч Талибаны талтай долоо дахь ээлжийн энхийн яриа хэлэлцээг хийж байгаа.

Талибаны тал Афганистанаас гадаадын цэргийг гаргахыг шаардаж, АНУ хариуд нь Афганистаныг өөр улс оронд халдлага үйлдэх бааз болгохгүй байх амлалт нэхэж байгаа юм.

Дональд Трамп ярилцлагадаа Афганистанаас АНУ-ын цэргийг гаргах хүсэлтэй явдагаа илэрхийлсэн байна. Гэвч цэргээ гаргавал Афганд бэлтгэгдсэн террористууд Америкийн газар нутагт халдлага үйлдэх аюул нүүрлэх тул эцэслэн шийдэж чадахгүй байгаа ажээ.

“Тэдэнтэй өөрийн газар нутаг дээр байлдсанаас Афганд байлдсан нь дээр” гэж нэг генерал нь зөвлөсөн тухай Трамп энэ үеэр ярьсан байна.

 

Эх сурвалж: Reuters