2019/07/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,661.76₮
B30
УЛААНБААТАР
21°
|
17°
B30
УЛААНБААТАР
20°
|
15°
B30
УЛААНБААТАР
22°
|
15°
01:00
S29
19°
02:00
S29
17°
03:00
S29
16°
04:00
S26
15°
05:00
S26
15°
06:00
S26
16°
07:00
S26
17°
08:00
S26
17°
09:00
S26
18°
10:00
S26
19°
11:00
S26
19°
12:00
S26
18°

"Хөдөө аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлнэ"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 7 сарын 2
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
"Хөдөө аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлнэ"
Sara, ikon.mn - text to speech

“Хөдөө аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт уулзалтыг Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл, ХААИС болон Өмнөд Солонгосын Орон нутгийн хѳгжлийн газартай хамтран өнөөдөр зохион байгууллаа.

 
Гэрэл зургийг MPA.mn

Уг арга хэмжээний үеэр Монголын хѳдѳѳ аж ахуйн салбарт хувь нэмрээ оруулах, шинэ санаа, тѳсөл танилцуулах, түүн дээрээ үндэслэн бодит бизнесийн загварыг бий болгох, Өмнөд Солонгосын хөдөө аж ахуйн экспертүүдээс зөвлөгөө авч, туршлага солилцож буйг Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн тэргүүн Б.Намуун онцоллоо.

Залуу бизнес эрхлэгчдийг хөдөө аж ахуйн салбарт ухаалаг газар тариалан, ухаалаг мал аж ахуйг нэвтрүүлэхэд зөвлөл гүүр нь болно
 
Гэрэл зургийг MPA.mn

Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн дэд тэргүүн З.Энхмөнх “Хөдөө аж ахуйн салбарт залуу бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих, сүүлийн үеийн технологийг хэрхэн нэвтрүүлэх талаар ярилцаж, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй эрдэмтэн профессорууд өөрсдийн төслүүдээ танилцууллаа. Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн нэг зорилго нь залуу бизнес эрхлэгчдийг хөдөө аж ахуйн салбарт ухаалаг газар тариалан, ухаалаг мал аж ахуйг нэвтрүүлэхэд гүүр нь болж, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллана” гэв. 

Түүнчлэн өнөөдрийн уулзалтад 300 ажилтантай “Asia Today” хэвлэл мэдээллийн байгууллагын ерөнхийлөгч сэтгүүлчдийн багтайгаа хүрэлцэн иржээ.

Учир нь Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Азийн зах зээл дээр гаргахад Азийн хэвлэл мэдээллийн байгууллага хамтарч ажиллахаар Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлтэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. 

Төслүүдийн хувьд зах зээлийн судалгаан дээр үндэслэгдсэн учраас цаашид хэрэгжих боломжтой
 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол дахь “КОПИА” төвийн захирал Чой Ман Ёон “Монгол хөдөө аж ахуйн салбарын цаашдын хөгжилд БНСУ-ын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Монгол дахь “КОПИА” төв болон орон нутгийн хөгжлийн удирдах газар анхаарлаа ихээр хандуулж байна. Энэ удаагийн уулзалтаар манай төв дээр хэрэгжиж байгаа төслүүдийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хурдан хугацаанд дэмжих боломжтой өөр ямар төслүүд байгааг судлахын тулд оролцож байна. Төслүүдийн хувьд зах зээлийн судалгаан дээр үндэслэгдсэн учраас цаашид хэрэгжих боломжтой хэмээн харж байна” гэв.

 Сант сумын тариалангийн 10 га талбайд таван ширхэг хөдөө аж ахуйн дроноор туршилтаа хийнэ
 
Гэрэл зургийг MPA.mn

Дрон технологийг манай улсын хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагын талаар "Би энд Ти Анализ" ХХК-ийн захирал, шинжээч Т.Баттөгс “DJI дроны албан ёсны дистрибьютор "Хоббизоон" ХХК, "Би энд Ти Анализ" ХХК хамтран хөдөө аж ахуйн Аграс дроны анхны хээрийн туршилт, программын дүн шинжилгээ, газар тариаланд инноваци нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа. 

Уг дроноор газар тариалангийн хор цацах, бордоо цацах, хөрсний дүн шинжилгээ, ургамлын дүн шинжилгээг дотооддоо хийх боломжтой болох юм. 4,000-6,000 метр квадрат талбайд 10 минутын дотор шингэн хор болон бордоо цацах боломжтой нь гар аргаар цацлага хийхтэй харьцуулахад 40-60 дахин хурдан хугацаа юм.

Маргааш бид Сэлэнгэ аймгийн Сант сумын тариалангийн 10 га талбайд таван ширхэг хөдөө аж ахуйн дроноор туршилтаа хийнэ" хэмээн ярилаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x