Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нийтийн тээврийн 1,226 автобусыг камержуулсан байдал

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
ФОТО: Нийтийн тээврийн 1,226 автобусыг камержуулсан байдал
Sara, ikon.mn - text to speech

Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор нийтийн тээврийн 1,226 автобусыг камержуулжээ. Тус камержуулсан автобусны нэгийг жишээ болгож Нийслэлийн цагдаагийн газрын гадна талбайд сэтгүүлчдэд танилцуулсан юм.

 Автобус бүрт нийт дөрвөн камер суурилуулсан учраас доторхыг нь бүрэн хянах боломжтой

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн цагдаагийн газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Бат-Эрдэнэ "Халаасны хулгайн гэмт хэргийн 18 орчим хувь нь нийтийн тээвэрт үйлдэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор 2019 оны гуравдугаар сарын 13-нд нийслэлийн Нийтийн тээврийн газар, Улаанбаатар смарт компани болон нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарсан зөвлөгөөнийг Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан. Энэ зөвлөгөөний үр дүнд нийтийн тээврийн автобусуудыг бүрэн камержуулах, асуудал яригдсан.

Нийт 28 аж ахуйн нэгжийн 1,226 автобусыг бүрэн камержуулж өнөөдөр хүлээлгэн өгч байна. Эдгээр камер нь гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд ашиглагдахаас гадна жолооч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх гэх мэт олон асуудлыг шийдвэрлэх нь ач холбогдолтой гэж үзэж байна. Автобус бүрт нийт дөрвөн камер суурилуулсан учраас доторхыг нь бүрэн хянах боломжтой. 

Нийслэлийн цагдаагийн газар, нийтийн тээврийн үйлчилгээний газар хамтарч хяналтын камерын харилцааг зохицуулах журмыг тавдугаар сарын 31-нд баталсан. Тус журамд бүх холбогдох байгууллагын хүлээх үүрэг хариуцлагыг зааж өгсөн" гэлээ.

1,226 автобусаас 80-ыг нь онлайнаар шууд хянах боломжтой

 
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатар смарт карт компанийн менежер Ц.Түвшинжаргал "Анх 2015 онд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл хэрэгжиж эхлэхэд нийтийн тээврийн бүх автобусыг бүрэн камержуулах ажил хийгдэж байсан. Шалгалтаар өмнө суурилуулсан камерын 50 хувь нь эвдэрч ажиллагаагүй болсон учраас энэ жил манай компани Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтарсан ажиллагааны хүрээнд 123 сая төгрөгийн төсвөөр нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй бүх автобусын камерыг шинэчиллээ.

Эдгээр 1,226 автобусаас 80-г нь үйлчилгээнд явж байхад онлайнаар шууд хянах боломжтой. Мөн камерын тусламжтайгаар иргэдийн төлбөр төлөлтийг хянаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байна" гэв.

Шалгагч, жолооч нар бэлэн мөнгө авсан зөрчлийг камераар бүрэн хянаж хариуцлага тооцно

Нийтийн Тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Ц.Мягмар "Нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломжийг хангахын тулд нэгдүгээр эгнээгээр дүрэм зөрчиж явсан тээврийн хэрэгслийн зөрчлийг энэхүү камераар баримтжуулж болно. Мөн автобусны буудал дээр зогссон тээврийн хэрэгслийн зөрчлийг баримтжуулж, тээврийн цагдаагийн алба руу шилжүүлэн тухайн зөрчлийг арилгуулах боломжтой.

Камерын бүрэн бүтэн байдлыг тухайн аж ахуйн нэгж хариуцахаас гадна нийслэлийн тээврийн газраас хяналт тавьж ажиллана. 

Зарим тохиолдолд шалгагч, жолооч нар бэлэн мөнгө авсан зөрчлүүд гардаг. Энэ төрлийн зөрчлийг камераар бүрэн хянаж, хяналтын камерын харилцааг зохицуулсан журмаар хариуцлага тооцно" гэлээ.

Гэрэл зургийг Мpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг