Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Цэрэнбат: Turkish Airlines болон Аэрофлотын нислэгийн чиглэлд өөрчлөлт ороогүй, онгоцоо томруулахаар болсон

Г.Номин, iKon.mn
2019 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэрбээр долоодугаар сарын 9-нөөс БНСУ-ын Asiana Airlines компани албан ёсоор нислэгээ хийж эхлэх гэж байгаа талаар хэллээ. Ийнхүү БНСУ-аас Монгол Улс руу Pusan Airlines, Korean Air, Asiana Airlines компаниуд нислэг үйлдсэнээр гарц нэмэгдэж байгааг онцолсон юм.

Түүнээс Turkish Airlines болон Аэрофлот компаниудын нислэгийн чиглэлд өөрчлөлт орж байгаа эсэхийг тодруулахад "Turkish Airlines болон Аэрофлотын нислэгийн чиглэлд өөрчлөлт ороогүй. Харин онгоцоо томруулахаар болсон" гэлээ.