2019/11/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.99₮
B30
УЛААНБААТАР
-19°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-27°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-22°
18:00
S31
-22°
19:00
S31
-22°
20:00
S31
-23°
21:00
S29
-24°
22:00
S31
-25°
23:00
S31
-26°
00:00
S31
-26°
01:00
S31
-27°
02:00
S31
-27°
03:00
S31
-27°
04:00
S31
-27°
05:00
S31
-27°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тодхүү: Өрийг тэглэх боломжтой

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 7 сарын 2
Сурталчилгаа
 

НӨАТ-ын баримтаа бүртгүүлдэггүй, хааяа нэгхэн бүртгүүлдэг хүмүүсийн тоонд сурвалжлагч би багтдаг юм. Өнгөрсөн жил өдөрт ганц хоёр баримт бүртгүүлээд 20 гаран мянган төгрөгийг буцаан олголтоор авч байжээ. Жилийн турш бүртгүүлсэн баримтууд төдийхөн хэмжээний болсон гэхээр үйлчилгээний газраас баримт аваад, утсаа нээж, апп-аар уншуулаад явах нь цаг үрсэн ажил шиг санагддагийг нуух юун. Харин миний тоолгүй өнгөөрөдөг тэр баримтууд ямар том бүтээн байгуулалтад зарцуулагдаж болохыг, ямар олон өвчтэй зовлонтой хүмүүст туслаж болох байсныг сонссоны дараа бодол минь огт өөр болов. Яг энэ талаар дэлгэрэнгүй ярилцсан зочин маань TODO Group –ийн ерөнхий захирал, Бүтээлч Баримт төслийн санаачлагч Д.Тодхүү байх болно. 

- Сайн байна уу, би таны төсөлтэй танилцаад толгой сэгсрэн сууж байлаа. Би зүгээр л бэлэн мөнгө хаячихдаг байж шүү дээ. Төслийнхөө тухай бидэнд дэлгэрэнгүй ярьж өгөөч? 

- Тэгэлгүй яахав. Эхлээд би танд хэдэн судалгаа, тоо баримт үзүүлье. 2016 оноос 2019 оны дунджаар НӨАТ-ын орлого 807 тэрбум төгрөг нэг жилд хуримтлагддаг байхад буцаан олголтын 2 хувь нь 161 тэрбум төгрөг иргэдэд олгогдож байсан байна. И-баримт хэвлэдэг цэг Монгол улсын хэмжээнд 120 мянга гаруй бөгөөд 317 сая баримт нэг жилд хэвлэгдэж гарчээ. Үүний 221 сая баримт нь амжилттай бүртгэгддэг. Харин 95 сая ширхэг баримт нь ямар нэгэн алдаанаас болоод баталгааждаггүй байна.

 

- Ямар нэгэн алдаа гэдэг нь юу вэ?

- Жишээлбэл системийн алдаа, үйлчилгээний байгууллагын алдаа, хэвлэлтийн алдаа, иргэн хүний шивж оруулахдаа тоо зөрүүлэх алдаа ч юм уу юу ч байж болно. Сонирхолтой нь И-баримтаа үйлчилгээний байгууллагаас авч чадсан иргэдийн 80 хувь нь баримтаа бүртгүүлж байхад 20 хувь нь бүртгүүлэхгүй базаад шууд хаядаг. Тэр 20 хувь хэдэн төгрөг болдог гээч. 2018 онд НӨАТ-ын орлого 898.2 тэрбум төгрөг улсад хуримтлагдаж буцаан олголт буюу 2 хувь 179.6 тэрбум төгрөг иргэдийн гар дээр очихоор тусгагджээ. Гэтэл баримтаа бүртгүүлэхгүй хаясан мөн ААН, иргэдийн алдаанаас болж буцаан олголтоо авч чадаагүй мөнгөн дүн 65.7 тэрбум төгрөг байна. Энэхүү тоо баримт нь мэдээж 100 хувь баталгаатай тоо биш, бид төслийн хүрээнд олж авсан мэдээлэл дээрээ үндэслэн гаргасан баримжаа тоо юм шүү. Гэхдээ их хол зөрөхгүй байх гэж бодож байна.

 

- Тэгэхээр 65 гаруй тэрбум төгрөг зүгээр хаягдаж байна гэсэн үг үү?

- Тийм ээ. 65 тэрбумын чинь 21 тэрбум нь баримтаа бүртгүүлдэггүй иргэний базаж хаясан хог гэсэн үг. Мөн зөвхөн сугалаанд зориулж 2018 онд 17.6 тэрбум төгрөг олгосон. Харин 2019 оны байдлаар 23.4 тэрбум төгрөгийг сугалаагаар олгохоор тусгажээ. Үүнээс 1.8 тэрбум төгрөг нь данс, бүртгэл, и-баримтаас шалтгаалж хонжвороо авч чаддаггүй гэж таамаглаж байна. Манай байгууллагын явуулсан судалгаанаас харахад иргэд НӨАТ-ын сугалааг 50 хувь нь дэмжиж байхад 50 хувь нь бүтээн байгуулалтанд зарцуулах нь зүйтэй гэж хариулсан юм. 

Энэ бүх мэдээллээс бид өөрсдийнхөө төслийн гол санаагаа олж харсан юм. Нэг удаа би хогийн саванд баримт байхыг хараад гэнэт энэ санаа орж ирсэн. Баримт чинь шууд бус утгаараа бэлэн мөнгө шүү дээ. Энэ мөнгө бага боловч бүх хүн хаяхгүй цуглуулбал их бүтээн байгуулалт хийж болох мөнгөн дүн агаарт хийсч хаягдаж байна даа гэж бодсон юм. Тэгээд бид энэ хаяж байгаа баримтуудаа ямар нэгэн бүтээн байгуулалтанд хандивлаж байвал яах вэ гэсэн гаргалгаа олж харсан. Энэ нь өөрөө хэрэглэгчдэд санхүүгийн дарамт учруулахгүй бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байгаа юм.  

- Хэрвээ тоомжиргүй хаясан энэ баримтуудыг цуглуулбал багагүй бүтээн байгуулалтын ажилд зарцуулж болох нь байна шүү  дээ. Мөн үйлчилгээний газрууд НӨАТ-ын баримтаа өгдөггүй жишээ олон. Хэрвээ бүгд өгдөг болвол энэ тоо бүр ч нэмэгдэх үү?

- Бид 300 хэрэглэгчээс судалгаа авсан байгаа. Судалгаанд хамрагдсан хүмүүс үйлчлүүлсэн газар болон худалдан авалтаасаа и-баримтыг 55 хувь нь авч чаддаг гэсэн бол 45 хувь нь огт баримтаа авч чаддаггүй гэсэн хариулт өгсөн байдаг. Манай үйлчилгээний байгууллагууд и-баримтаа хэвлэж өгөхгүй тэднийг хянаж шалгах ажил тааруухан байгаа юм болов уу гэж бодогдож байна. Монгол улсын хэмжээнд бүрэн утгаараа хэрэгжиж амжаагүй л байгаа юм шиг санагддаг. Хэрэв хэрэглэгч үйлчлүүлсэн газраасаа, худалдан авалт хийсэн бүх газраасаа 100 хувь баримтаа авч чаддаг болсон тэр үед нийт НӨАТ-ын буцаан олголтын мөнгөн дүн 2019 оны байдлаар 400 орчим тэрбум төгрөг хэрэглэгчдэд очих байсан гэсэн тооцоо гаргаад байна. Тэгэхээр хүн бүр авах ёстой буцаан олголтоо 50 хувьтай л авч чадаж байна гэсэн үг.

- Та яагаад төслөө Бүтээлч Баримт гэж нэрлэх болсон бэ?

- Бид энэ төслөө Бүтээлч Баримт гэж нэрлэсэн нь та баримтаа тоомжиргүй хаяж байхаар бүтээн байгуулалтын ажилд хандивлаач. Бүтээн байгуулалтаар сүндэрлэх байшин бүрийн нэг тоосгыг босголцож өгөөчээ гэж байгаа юм.

 

- Бүтээлч Баримт төслийн тань шийдэл болон хэрэгжүүлэх арга зам юу вэ?

- Та Бүтээлч Баримтаа дараах хоёр хэлбэрээр хандивлаж болно. Цахимаар буюу  и-баримтын вэбсайт болон аппликэйшнээр дамжуулан хандивлаж болно. Мөн кассан дээр худалдагч танаас хувь хүнээр үү, албан байгууллагаар баримтаа авах уу гэж асуудаг шүү дээ. Үүн дээр нэмээд та Бүтээлч Баримтад хандивлах уу гэж нэмэлтээр асуудаг болно. 

- Тэгвэл Бүтээлч Баримт төсөлд хандивлах нь бүр ч хялбар болох нь байна. Гэхдээ аппликэйшн болон ухаалаг гар утас ашиглах боломжгүй хүмүүс олон шүү дээ. Тэд хэрхэн хандивлах вэ?

- Бид мөн Бүтээлч Баримтын хайрцагийг олон нийтийн газар байршуулна гэж тооцож байгаа. Тэдгээр хүмүүс маань тухайн хайрцагт и-баримтаа хандивлах боломжтой.

 

- Бүтээлч Баримт төслийн давуу талыг хуваалцана уу?

- Бүтээлч Баримт төслийн хамгийн гол давуу талуудын нэг бол НӨАТ-ын систем нэвтэрсэн 160 гаруй улсуудад Монгол улсыг сурталчилсан томоохон ажил болно гэж бодож байна. 

- Харин бүтээн байгуулалтын тухайд дэлгэрүүлвэл?

- Иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн бодит бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ. Ямар асуудал тулгамдаж, ямар бүтээн байгуулалт хийхийг та шийднэ. НӨАТ-ын буцаан олголтын мөнгө бол улсынх биш. Иргэн таны гар дээр очих мөнгө шүү дээ. Та өөрийн хандивласан мөнгөө юунд зарцуулахаа та өөрөө шийднэ. Жишээлбэл Бүтээлч Баримт хэрэгжсэнээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогоор түүхий эдийн гаалийн татвараас чөлөөлөх боломжтой гэж харж байгаа.

 

Зөвхөн бүтэээн байгуулалтаар зогсохгүй хандив цуглуулах ажил өрнүүлж болно. Сая фэйсбүүкээр #pray4dulguun гээд шигшээ багийн тамирчин залууд туслах аян өрнөсөн шүү дээ. Хүн бүр л дээрх хаштаг-ийг ашиглаж пост, сэтгэгдэл бичиж сошиалын олон мянган хэрэглэгч давалгаалсан. Гэвч пост, сэтгэгдэл бичсэнээрээ мөнгө цуглуулж өгч байгаа хэрэг биш түүнд туслах боломжтой дэлхийн хаа нэгтэй байгаа ААН, хувь хүний анхаарлыг л татах арга шүү дээ. Харин бид Бүтээлч Баримт төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал и-баримтын аппликэйшн дээр түр цэс нээж баримтаа хандивлах аян өрнүүлж болно. Ийм аян өрнөвөл та баримтаа уншуулахгүй шууд хаяж чадах уу? 

- Хэрвээ ийм аян өрнөвөл би бага гэхгүй шууд хандивлах юм байна аа. Бүр ч идэвхитэй и-баримтаа бүртгүүлдэг болох юм байна. Ямарваа нэгэн ажил эхлэхэд хардлага төрдөг. Энэ ажлыг хийснээр хэн илүү хожих гээд байна. Үүний ард хэн байна гэж?

- Бид бол маркетингийн үйлчилгээ үзүүлдэг компани. Албан байгууллагатай хамтран ажиллаж тухайн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилан таниулах ажлыг гүйцэтгэж өгдөг. Маркетингийн менежер хүний гол ажил шүү дээ. Гэхдээ маркетер хүн илүү чөлөөтэй, хайрцагнаас гарч сэтгэж байх хэрэгтэй байдаг. Өдөр бүр суралцаж, шинийг эрэлхийлж, санаа уралдуулж, өөрийгөө сорьж байх ёстой гэж би үздэг. Улс эх орныхоо төлөө юу хийж болох вэ, дэлхийд таниулсан ямар ажил хийж болох вэ гэсэн далд байдаг том хүслээ биелүүлэхийг зорьж энэ төслийг санаачилсан юм. 

Төслийнхөө тухай ярилцаж мэдээлэл өгсөн танд баярлалаа. Маркетенгийн менежер хүн зөвхөн нэг байгууллагын бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөхөд анхаардаг гэж бодож байсан минь эндүүрэл байж. Хэрвээ бүгд улс эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэдгээ ингэж харуулж чадвал хөгжил ойрхон харагдаж байна.       

Бид бүх ажлаа бас засгийн газарт даалгаад зүгээр муулаад суух биш салбар салбарын мэргэжлийн байгууллагууд нь ч гэсэн ямар нэгэн санаа олж хардаг баймаар байна. Түүнийгээ төсөл болгоод засгийн газарт танилцуулаад үнэхээр хэрэгтэй чухал санаа байвал засгийн газар нь авч хэрэгжүүлдэг тогтолцоотой болчихвол их хэрэгтэй байх. Санаа бол хаана ч илүүдэхгүй, санаагаа уралдуулж байж л ажил урагшилдаг шүү дээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x