Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Бадрахбаяр: "Насны хишиг"-ийг наадмаас өмнө олгоно

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Т.Бадрахбаяр: "Насны хишиг"-ийг наадмаас өмнө олгоно
Sara, ikon.mn - text to speech

Цагаан cap, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан "Насны хишиг"-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа олгодог билээ.

Энэ талаар албаны хүнээс тодрууллаа.

Хөдөлмөр халамж Үйлчилгээний Ерөнхий Газрын нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяр "Насны хишгийн мөнгийг баяр наадмаас өмнө олгоно. 65 нас хүрч байгаа хүн шинээр бүртгүүлнэ. Ингэхдээ харьяа сум, дүүргийнхээ мэргэжилтэнд иргэний үнэмлэхийн хуулбараа авч очоод хүсэлт бөглөж өгнө.

Хуучин хуульд долоодугаар сарын 11-нээр тасалдаг байсан бол шинэчлэгдсэн хуулиар наадмын өдрүүдэд буюу хамгийн сүүлийн өдөр долоодугаар сарын 15-нд 65 нас хүрч байгаа хүнийг бүртгэж, наадмаас өмнө мөнгийг олгохоор программчилсан. 

Өөрөөр хэлбэл, 1954 оны долоодугаар сарын 15-нд төрсөн хүн одоо материалаа өгөөд мөнгөө авна. 

Харин долоодугаар сарын 16-нд төрсөн бол энэ өдрөөс хойш материалаа өгч, бүртгүүлээд Цагаан сараар мөнгөө авна гэсэн үг.

Өмнө нь авч байсан хүмүүс шинээр бүртгүүлэх шаардлагагүй.

65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг, 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийг тус тус олгохоор Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд заасан байдаг. 

Иймд 70, 80, 90 нас хүрээд мөнгөний хэмжээ нэмэгдэх тохиолдолд шууд нэмээд явчихна.

2019 оны төсөвт "Насны хишиг"-т зориулан 20 гаруй тэрбум төгрөг тусгасан байгаа" хэмээн ярилаа.