Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Наадмаар "Алтанбулаг" авто замын боомт АЖИЛЛАНА. Урд хилийн боомтууд АМАРНА

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Наадмаар "Алтанбулаг" авто замын боомт АЖИЛЛАНА. Урд хилийн боомтууд АМАРНА
Sara, ikon.mn - text to speech

2019 оны долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам болно.

"Долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй. Долоодугаар сарын 16-наас хэвийн ажиллана. Харин галт тэрэг, олон улсын нисэх онгоц баярын өдрүүдэд хуваарийн дагуу зорчино. 

Хойд хилийн тухайд "Алтанбулаг" авто замын боомт амрахгүй, ажиллана. Мөн галт тэрэг болон олон улсын нислэг хуваарийн дагуу хийгдэнэ" гэж ХХЕГ-ын шалган нэвтрүүлэх хэлтсийн хошууч М.Баяржаргал мэдээллээ.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т:

  • Талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана. 
  • Төмөр замын боомт нь Талуудын хоорондын холбогдох хэлэлцээрт заасан төмөр замын цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд баяр, амралтын өдрүүд болон боомтын ажиллах хугацааны хязгаарлалтад хамрагдахгүй гэж заасны дагуу дээрх зохицуулалтууд хийгддэг байна.