2020/07/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
29°
|
17°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
B30
УЛААНБААТАР
19°
|
10°
00:00
S26
16°
01:00
S29
16°
02:00
S29
15°
03:00
S26
14°
04:00
S40
13°
05:00
S40
13°
06:00
S40
14°
07:00
S30
15°
08:00
S30
16°
09:00
S30
18°
10:00
S32
21°
11:00
S32
23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүчтэй мөндөр орсноос Мексикийн томоохон хотод зузаан мөсөн бүрхүүл тогтжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг

Ням гарагт Мексикийн томоохон хотод хүчтэй мөндөр орсноос гудамж талбайд нь хоёр метр хүртэл зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна.

Нийслэл Мехикогоос хойд зүгт байрладаг Гуадалахара хот нь таван сая орчим оршин суугчтай, сүүлийн өдрүүдэд агаарын температур нь тогтмол Цельсийн 30-аас дээш хэмтэй байсан юм.

Хотын захирагч Энрик Алфаро “Би Гуадалахарад ийм зүйл хэзээ ч харж байгаагүй. Байгалийн маш ховор, гайхмаар үзэгдэл” хэмээн ярьжээ.

Хүүхдүүд мөсөөр тоглож, ажилчид, цэргүүд хүнд машин техникээр гудамжнуудыг цэвэрлэж эхэлсэн байна.

Гуадалахарад 200 орчим байр, байшинд мөндрийн улмаас эвдрэл үүссэн бол хамгийн багадаа 50 автомашин мөсөнд дарагдаж, налуу газарт гулсаж гэмтсэн тухай мэдээлжээ.

Одоогоор хоёр иргэн осгож, биеийн дулаанаа алдсанаас өөр хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан тохиолдол илрээгүйг хотын иргэний хамгаалалтын газар мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: AFP

 

x