Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Далай Лам: Миний хойд дүр эмэгтэй хүн байж болно. Гэхдээ царайлаг байх хэрэгтэй

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Далай Лам: Миний хойд дүр эмэгтэй хүн байж болно. Гэхдээ царайлаг байх хэрэгтэй
Sara, ikon.mn - text to speech

Төвдийн Буддын шашны тэргүүн арвандөрөвдүгээр Далай Лам өнгөрсөн долоо хоногт BBC сувгийн сэтгүүлч Ражини Вайдянатхантай өөрийн Дарамсала дахь өргөөнд уулзаж ярилцсан юм.

Энэ ярилцлагын үеэр Далай лам зарим сэдвээр сонирхолтой байр суурь илэрхийлсэн нь хүмүүсийн дунд маргаан үүсгээд байна. Зарим хүмүүс түүнийг “гэгээрсэн хутагт хүн ярихааргүй зүйл ярилаа”, “эмэгтэй хүнийг дорд үзлээ” хэмээн шүүмжилж байгаагаа сошиал сүлжээнд илэрхийлцгээжээ.

Сэтгүүлч түүнээс өмнө нь эмэгтэй залгамжлагч байх боломжтой, гэхдээ царайлаг байх хэрэгтэй гэж ярьж байсныг нь сануулаад олон эмэгтэй энэ үгэнд нь таагүй хандаж байгааг хэлж, тайлбар хүссэн юм.

Тэгэхэд Далай лам “Хэрвээ эмэгтэй хойд дүр тодорвол тэр царайлаг байх хэрэгтэй. Үгүй бол хүмүүс түүнийг харахаас дургүй нь хүрнэ шүү дээ” гэж өмнөх үгээ дахин баталжээ.

Энэ нь дотоод гоо сайхныг хэлж байгаа эсэхийг сэтгүүлч лавлахад Далай лам “Хоёулаа. Жинхэнэ гоо сайхан бол дотоод сэтгэлийн гоо сайхан гэдэг нь үнэн. Гэхдээ гадаад байдал бас чухал” гэсэн юм.

Тэрээр мөн эмэгтэй хүн олон нийтийн өмнө ил гарахдаа нүүрээ будаж, гоо сайхандаа анхаардаг байх нь зөв гэж ярьжээ.

Үүнээс гадна Далай лам цагаачлалын асуудалд өөрийн байр суурийг илэрхийлсэн нь мөн л маргаантай хариулт байв. Түүний үзэж байгаагаар цагаачид Европ тивээс боловсрол, мэдлэг олж аваад эх орондоо буцах ёстой гэнэ. Цагаачид бүр мөсөн суурьшиж, эцэстээ “Европ тив бүхэлдээ муслим эсвэл Африкийн орон болох ёсгүй” гэж Далай лам ярьжээ.

Эх сурвалж: BBC